Тургеневийн 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.11-нд нийтлэгдсэн

Тургеневийн 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

Тургеневийн 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

Оросын зохиолч Иван Тургеневийн 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэн А.С.Пушкины нэрэмжит музейд нээгдлээ. Энэ үзэсгэлэнгээр Тургеневийн 200 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээ эхэлж байгаа ажээ. Үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 27 хүртэл гарах юм.

Үзэсгэлэнгийн гол үзмэрүүдийг Тургеневийн төрсөн эдлэн болох Спасское-Лутовиново дахь гэр музейгээс авчирч байгаа ажээ. Тургеневийн эдэлж хэрэглэж байсан зарим нэг эдлэл, урлагийн бүтээл зэргийг анх удаа гэр музейгээс гаргаж байгаа нь энэ юм.

Спасское-Лутовиново бол Орлов мужид байдаг бөгөөд Тургенев энэ төрсөн газар руугаа байнга тэмүүлдэг, зохиолчийн амин сүнс нь болсон газар юм. Энд тэрбээр гол гол бүтээлүүдээ туурвисан. Тухайлбал, “Рудин”, “Дворянское гнездо”, “Отцы и дети”, “Накануне”, “Новь”, “Призраки”, “Песнь торжествующей любви” зэрэг зохиолуудаа энд бичжээ.

Үзэсгэлэнд 70 гаруй ховор гэрэл зургууд дэлгэгдэнэ. Эдгээр зургууд дээр Тургеневийн өөрийн амьдрал, найз нөхөд, эдлэн газрынх нь нэн ховор зургууд байх ажээ. Түүн дотор гэрэл зурагчин Эдуард Шлессингийн 1863 онд авсан Орел хотын 15 зураг байгаа юм.

Эх сурвалж:РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж