Орос-Хятадын худалдааны эргэлт 36.8 хувь өсчээ

Хуучирсан мэдээ: 2018.03.11-нд нийтлэгдсэн

Орос-Хятадын худалдааны эргэлт 36.8 хувь өсчээ

Орос-Хятадын худалдааны эргэлт 36.8 хувь өсчээ

2018 оны эхний хоёр сарын байдлаар, ОХУ, БНХАУ хоорондын худалдааны эргэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36.8 хувиар өсчээ. Энэхүү мэдээллийг БНХАУ-ын Гаалийн байгууллагын мэдээлэлд үндэслэн РИА Новости мэдээлсэн байна.

Он гарснаас хойш хоёр улсын хоорондын худалдааны эргэлт 15.76 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс Хятадаас Орос уруу хийсэн экспорт 40 хувь өсч, 7.48 тэрбум ам.доллар болсон бол Оросоос Хятад руу хийсэн экспорт 34.1 хувь нэмэгдэж, 8.29 тэрбум ам.доллар болжээ.

Өнгөрсөн 2017 оны байдлаар, хоёр улсын хоорондох худалдааны эргэлт өмнөх 2016 онтой харьцуулахад 20.8 хувь өсч 84 тэрбум ам.доллар болсон юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж