Санкт Петербург хотын Купчино дүүргийн удирдлага Мартын 8-наар өндөр настай эмэгтэйчүүдэд өвөрмөц бэлэг барьжээ.
Купчино дүүргийн захиргаанаас гуравдугаар сарын 7-ны өдөр дүүргийнхээ ахмад эмэгтэйчүүдийг хүлээн авч Мартын 8-ны мэндчилгээ хүргээд цэцэг, спиннинг бэлгэнд өгсөн байна.
Тус дүүргийн Захирагч Михаил Черепанов эмэгтэйчүүдэд хэрхэн спиннингээр тоглохыг зааж үзүүлсэн төдийгүй дараа хэн хурдан эргүүлэх вэ гэсэн уралдаан зарлаж авьяасыг нь шалгасан байна.
“Бэлэг эмэгтэйчүүдэд таалагдсан гэж найдаж байна. Спиннинг бол стрессийг маш сайн тайлдаг. Бас энэ тоглоомоор хүүхдүүд их тоглож байгаа. Айл өрх бүрт л хүүхэд, ач зээ байгаа. Спиннинг ахмадуудыг залуу үеийнхэнтэйгээ холбох бас нэг арга болно. Сүүлийн үеийн моодноос хоцрохгүй байгааг хараад хүүхдүүд ч эмээгээрээ бахархах байх” хэмээн Михаил Черепанов хэлжээ.
Эх сурвалж:РИА НОВОСТИ