Газар өмчлөлийн аяныг дахин эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.11-нд нийтлэгдсэн

Газар өмчлөлийн аяныг дахин эхлүүллээ

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах эрхтэй гэж Газар өмчлүүлэх тухай хуульд заасан байдаг.

Тэгвэл эл хуулийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-нд дуусах тул нийслэлийн Газрын албанаас иргэдэд үнэгүй газраа өмчлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж нэг сарын хугацаатай аяныг  санаачилжээ.

Тухайлбал, Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу нийслэлд 0.07 га буюу 700 м2, аймгийн төвд 0.35 хүртэл га буюу 3500 м2, сумын төв, тосгонд 0.5 га буюу 5000 м2, нийслэлийг орон нутагтай холбосон улсын чанартай авто замын дагуу 0.07 га буюу 700 м2 газрыг өмчлөх боломжтой байдаг.

Үүнээс гадна орон нутагт 5000 м2 хүртэлх газрыг үнэгүй өмчлөх боломжтой юм. Ингэхдээ орон нутагт газар өмчлөх хүсэлтэй нийслэлийн иргэд Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил төвд байрлах нийслэлийн Газрын албаны цонхноос “Улаанбаатар хотод газар өмчлөөгүй” гэсэн тодорхойлолтыг авч тухай орон нутгийн газрын асуудал эрхэлсэн байгууллагад хандах юм.  

Ингэснээр орон нутагт 5000 хүртэлх м2 газрыг өмчлөх эрхтэй болно гэж Нийслэлийн газрын албанаас мэдээллээ.

Э.Ариун 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж