Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.11-нд нийтлэгдсэн

Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Урин дулаан цаг ирж, уул, жалгын цас хайлж, хот хөдөөгүй шар усны үерт автдаг. Тэр дундаа нийслэлийн гэр хорооллын дунд шавар шавхай урсаж, “шар усны үерт автлаа” гэх иргэдийн дуудлага ОБЕГ-т багагүй ирдэг. Энэ сарын эхний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 42% нь цастай ба дундаж зузаан нь 16 см байна.

Тухайлбал, Сэлэнгэ, Орхон, Туул голуудын савын 70-75% нь цастай ба Хараа, Ерөө, Хэрлэн , Улз, Халх голын савын 90% цастай байгаа юм.

Харин Увс нуур, Тэс голын савын 85% нь цастай байна.  Ирэх өдрүүдэд нийт нутгаар цаг агаар харьцангуй дулаарах тул дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Мөн өвөлжилт хүндэрсэн болон шүлхий өвчин гарсан газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг  ЦУОШГ-аас зөвлөж байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж