Ньюс хөтөч:Түүхийн судалгааны бүтээлийг Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгнө

Хуучирсан мэдээ: 2018.03.11-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч:Түүхийн судалгааны бүтээлийг Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгнө

Ньюс хөтөч:Түүхийн судалгааны бүтээлийг Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгнө

ӨНӨӨДӨР гуравДУГААР САРЫН 12

 

ХОТЫН ЦАГ АГААР 

Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

 

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Улаанбаатар Марафон"-д нэгдэцгээе уриан дор явагдах хоёр сарын аяны цомыг нийслэл, дүүргийн удирдлагууд гардуулна. 
  • Сонгино-Хайрхан дүүргээс зохион байгуулж буй "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа" анхдугаар зөвлөгөөн Өргөө кинотеатрын хойно байрлах Royal House Hotel-д болно. 

10.00

  • "Хуулиа мөрдье-21" аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн  их, дээд сургуулийн оюутан залуусын дунд "Архи, мансуурлын хор хөнөөлийн эсрэг хамтдаа" сэдэвт дэвжээ тэмцээнийг  Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгуулна.

11.00

  • Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн дархлаажуулалтын тасгуудад ажиллаж, уушгины хатгалгааны эсрэг вакцинд хүүхдүүд хэр хамрагдаж байгаа болон явцын мэдээллийг авахаар газар дээр нь ажиллана.
  • "Малчдад туслах хүмүүнлэгийн аян"-д цугларсан тусламжийн эд зүйлсийг танилцуулж, малчдад хуваарилан хүргүүлэхээр ачуулж, хамтарч ажилласан байгууллагуудад талархал илэрхийлнэ. Арга хэмжээ Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн төв байранд болно. 
  • Түүхийн судалгааны зарим бүтээлийг Архивын Ерөнхий газарт хүлээлгэн өгнө. Арга хэмжээ Шинжлэх ухааны академийн 303 тоотод болно. 

12.00

  • Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын ‘Улаанбаатар лиг’ волейболын шигшээ тэмцээний нээлтийн ажиллагаа Буянт-Ухаа спортын ордонд болно. 

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1921.03.12 Хиагт хотноо Монголын цэрэг, ардын төлөөлөгчдийн хурал хуралдаж, Ардын түр Засгийн газрыг  “Монгол ардын Засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газар” хэмээх нэртэйгээр байгуулжээ. Түр Засгийн газрын Ерөнхий сайдаар Д.Чагдаржав, гишүүдээр нь Д.Сүхбаатар, Сумъяа бэйс, Билэгсайхан гүн, Д.Бодоо, Х.Чойбалсан нарыг сонгожээ 

1936.03.12 ЗХУ, БНМАУ-ын хооронд харилцан туслалцах тухай протоколд гарын үсэг зуржээ.

1990.03.12-14 МАХН-ын Төв хороо, Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.

2015.03.12 Монголын гурван сая дахь иргэн мэндэлсэн түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилан 5000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй мөнгөн зоос гаргав.

2015.03.12  “Монголын эх түүх” –ийн цувралыг их дээд сургууль, нийслэл болон аймгийн номын сангуудад түгээжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж