УИХ-ын гишүүн Н.Учрал ‘Багшийн хөгжлийн академи- 2018’ залуу багш нарын уулзалтыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн 200 шилдэг багш оролцож байгаа ажээ. Цаашдаа энэхүү академийг зөвхөн нийслэлд бус 21 аймгийг хамруулаад уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэдгээ тэрбээр онцлов. Багш нарын цалин хангамж, нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор УИХ-ын гишүүн Н.Учрал ‘Багшийн хөгжлийг дэмжих тухай’ хуулийг өргөн барьж тун удахгүй УИХ-аар батлуулахаар ажиллаж байгаа юм. ‘Багшийн хөгжлийн академи-2018’ арга хэмжээнд оролцож буй шилдэг багш нараас уг хуулийн төсөлд санал авч байна. УИХ-ын залуу гишүүн Н.Учралын хувьд ‘Багшийн хөгжлийн форум’, ‘1000 багшийн уулзалт’, ‘Багш нарын нийслэлийн зөвөлгөөн’, ‘Оюутны элч, оны шилдэг багш шалгаруулах ёслол’-ыг жил бүр амжилттай зохион байгуулдаг. Энэ ч утгаараа боловсролын салбарт ээлтэй УИХ-ын гишүүн гэж багш нартаа үнэлэгддэг юм билээ.
өвөө 2018-03-11 66.181.187.168
Юугаараа шилдэг болох нь тодорхойгүй байх нь аргаггүй. Шалгуур нь тодорхойгүй юм чинь. Шинээр сэигэж шинэ юм хийгээд, үр бүтээлд хүрсэн багшийг л шинэ гэх учиртай. Боловсролынхон бүгдээрээ шинэ санаа ярьсан ч хуучин аргаараа л ажиллаад байгаа шүү дээ. үүнийгээ л ойлгоосой.
Зочин 2018-03-11 66.181.178.57
Юугаараа шилдэг гэж??!! Учралыг ардын намыг дагаж далганадаг болохоороо шилдэг үү?? Өөрийн толгойгүй хэдэн багш нэртэй хүмүүсийг яана даа
Зочин 2018-03-11 66.181.178.57
Юугаараа шилдэг гэж??!! Учралыг ардын намыг дагаж далганадаг болохоороо шилдэг үү?? Өөрийн толгойгүй хэдэн багш нэртэй хүмүүсийг яана даа
зочин 2018-03-11 103.26.194.232
Уламжлалт Монгол аргаар үр хүүхдээ хүмүүжүүлэх ажил зохион байгуул залуу минь буян болно.