Цахилгаан шугам сүлжээний урсгал засварын ажил маргаашаас эхэлнэ | News.MN

Цахилгаан шугам сүлжээний урсгал засварын ажил маргаашаас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.11-нд нийтлэгдсэн

Цахилгаан шугам сүлжээний урсгал засварын ажил маргаашаас эхэлнэ

Цахилгаан шугам сүлжээний урсгал засварын ажил маргаашаас эхэлнэ

Жил бүрийн гуравдугаар сараас есдүгээр сард хийгддэг цахилгаан шугам сүлжээний урсгал засварын ажил   маргаашнаас /2018.03.12/ эхлэх гэж байна.

УБЦТС ТӨХК-аас гаргасан цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу маргааш дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана. Тодруулбал,

Сүхбаатар дүүрэг

10:00-18:00 цагт: 20-р хороо Сэлбэ, Цолмон, Хадат, Гүнжийн амны зуслан, 18, 20-р хорооны байр, энэ орчмын төв замын гэрэлтүүлэг, 71-р сургууль, 166-р цэцэрлэг,  Сүхбаатар дэвшил, Мобиком ХХК-ууд, ойр орчимд 

11:00-13:00 цагт: 8-р хороо Соёлын төв өргөө

12:00-17:00 цагт: 5-р хороо 24, 40, 51-р байр, Нийслэлийн прокурорын газар, Хүрээ амаржих газар (2), ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэн болон эдгээрийн ойр орчмоор

13:00-14:00 цагт: 8-р хороо Дуурь бүжгийн эрдмийн театр

14:00-15:00 цагт: 8-р хороо Троллейбусны татах станц

Чингэлтэй дүүрэг

1:00-16:00 цагт: 2-р хороо 23, 25, 33/1-р байр, Next компьютерс, BSB электроникс, тэдгээрийн ойр орчимд 

Хан-Уул дүүрэг

11:30-18:00 цагт: 12-р хороо Халаалтын зуух, Биогийн худаг, цэвэр ус, Гоц халдварт, тэдгээрийн ойр орчимд 

Сонгинохайрхан дүүрэг

11:00-18:00 цагт: 1, 20, 22, 24, 26-р хороо, Орбит, Хүнс трейд 48 айл, Үйлдвэрлэл Т-3-2, Хилчний 1-3, 5 Т-3, 13 Т-1, Т-10, 13, 16, Үйлдвэрийн 1-3-р гудамж,  Хүнсний нөөцийн салбар, ОБЕГ-ын 03 салбар, Хүнс трейд ХХК,  Мандал овооны 37-39, Зээлийн 1, 7-8, 12-14-р гудамж, Зээлийн энгэр болон эдгээрийн ойр орчмын нутаг дэвсгэрийг хамрах аж. 

Э.Ариун 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж