Жил бүрийн гуравдугаар сараас есдүгээр сард хийгддэг цахилгаан шугам сүлжээний урсгал засварын ажил маргаашнаас /2018.03.12/ эхлэх гэж байна.
УБЦТС ТӨХК-аас гаргасан цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу маргааш дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана. Тодруулбал,
Сүхбаатар дүүрэг
10:00-18:00 цагт: 20-р хороо Сэлбэ, Цолмон, Хадат, Гүнжийн амны зуслан, 18, 20-р хорооны байр, энэ орчмын төв замын гэрэлтүүлэг, 71-р сургууль, 166-р цэцэрлэг, Сүхбаатар дэвшил, Мобиком ХХК-ууд, ойр орчимд
11:00-13:00 цагт: 8-р хороо Соёлын төв өргөө
12:00-17:00 цагт: 5-р хороо 24, 40, 51-р байр, Нийслэлийн прокурорын газар, Хүрээ амаржих газар (2), ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэн болон эдгээрийн ойр орчмоор
13:00-14:00 цагт: 8-р хороо Дуурь бүжгийн эрдмийн театр
14:00-15:00 цагт: 8-р хороо Троллейбусны татах станц
Чингэлтэй дүүрэг
1:00-16:00 цагт: 2-р хороо 23, 25, 33/1-р байр, Next компьютерс, BSB электроникс, тэдгээрийн ойр орчимд
Хан-Уул дүүрэг
11:30-18:00 цагт: 12-р хороо Халаалтын зуух, Биогийн худаг, цэвэр ус, Гоц халдварт, тэдгээрийн ойр орчимд
Сонгинохайрхан дүүрэг
11:00-18:00 цагт: 1, 20, 22, 24, 26-р хороо, Орбит, Хүнс трейд 48 айл, Үйлдвэрлэл Т-3-2, Хилчний 1-3, 5 Т-3, 13 Т-1, Т-10, 13, 16, Үйлдвэрийн 1-3-р гудамж, Хүнсний нөөцийн салбар, ОБЕГ-ын 03 салбар, Хүнс трейд ХХК, Мандал овооны 37-39, Зээлийн 1, 7-8, 12-14-р гудамж, Зээлийн энгэр болон эдгээрийн ойр орчмын нутаг дэвсгэрийг хамрах аж.
Э.Ариун