Б.Солонго шилдэг 10 оролцогчийн нэгээр шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2018.03.11-нд нийтлэгдсэн

Б.Солонго шилдэг 10 оролцогчийн нэгээр шалгарчээ

Б.Солонго шилдэг 10 оролцогчийн нэгээр шалгарчээ

Дэлхийн улс орны трансжендер охид, бүсгүйчүүдийг шалгаруулдаг “Мiss International Queen” тэмцээн /2018.03.09/-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд трансжендер мисс Б. Солонго эх орноо төлөөлөн амжилттай оролцож “топ 10” оролцогчийн нэгээр шалгарчээ.

Энэхүү тэмцээн олон жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд миссийн бусад тэмцээнүүдээс оролцогчдын бодитой өөрчлөлтийг харуулж өгдөг онцлогтой. Мөн тэмцээний шалгуурын хувьд 28 шилдэг оролцогчийг сонгож тэдний дундаас миссийн титмийн эзнийг шалгаруулдаг юм.

Тус тэмцээний ялагчаар Вьетнам улсын оролцогч  Нгуен Хуонг шалгарч титмийн эзэн боллоо. Харин Б.Солонгын хувьд “Авьяаслаг мисс” шалгаруулалтад II байр эзэлсэн ба усны хувцастай мисс төрөлд шилдэг 10-т шалгарчээ. Мөн нийт оноогоор “Мiss International Queen” тэмцээний шилдэг 10 оролцогчийн нэг болсон юм.

Сонирхуулахад тэрбээр 2015 онд тус тэмцээнд оролцож шилдэг 10 оролцогчийн нэгээр шалгарч байсан удаатай.

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж