Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралт энэ сарын сүүлчээр эхэлнэ. Тодруулбал, нийслэлийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхлэх юм. Сурагчид нэг долоо хоног буюу дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал амарна. Харин орон нутгийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 26-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 8-ны өдөр дуустал үргэлжлэх аж.
Э.Ариун