Хүчирхийллийн хэрэгт холбогдсон жүжигчин нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.03.11-нд нийтлэгдсэн

Хүчирхийллийн хэрэгт холбогдсон жүжигчин нас баржээ

Хүчирхийллийн хэрэгт холбогдсон жүжигчин нас баржээ

Өмнөд Солонгосын жүжигчин Жо Мин Ги Сөүл хотноо орших орон сууцныхаа подвольд нас барсан байсныг олжээ. Одоогоор түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байна.

52 настай Жо Мин Ги ирэх долоо хоногт прокурорт байцаалт өгөх ёстой байв. Түүний хичээл заадаг их сургуулийн найман оюутан охин бэлгийн дарамт учруулж, хүчирхийлсэн хэргээр гомдол гаргасан байв. Энэ нь олон улсад өрнөж буй хүчирхийллийн эсрэг #Me too буюу #би ч бас уриалгын хүрээнд гарсан томоохон дуулиан юм. Тэрбээр өөрийг нь буруутгасан хэргийг үгүйсгэж байсан ч хоёрдугаар сарын 27-нд мэдэгдэл хийж, оюутнуудаасаа уучлал гуйжээ.

Жо Мин Ги 1990, 2000-аад онуудад нэр алдар нь түгж олон шагнал хүртжээ. Харин 2010 оноос Чёнжу Их Сургуулийн драмын ангид хичээл заах болсон ч өнгөрсөн хоёрдугаар сард дуулианаас болж халагджээ. Түүнчлэн “Жижиг бурхны хүүхдүүд” нэртэй олон ангит кинонд дүр бүтээж байсан ч түүнийг И Жэ Ёноор орлуулж засварласан аж.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж