Ноолуур 100 мянган төгрөгт хүрэх үү?

Хуучирсан мэдээ: 2018.03.11-нд нийтлэгдсэн

Ноолуур 100 мянган төгрөгт хүрэх үү?

Ноолуур 100 мянган төгрөгт хүрэх үү?

Ченжүүдийн тооцооллоор энэ хавар ноолуурын үнэ өмнөх жилүүдээс өндөр хүрч мэдэхээр байна. Тодруулбал, нэг кг ноолуур 100 мянган төгрөгт хүрнэ гэж тооцоолж буй юм.

Өнгөрсөн жил Хөдөө аж ахуйн бирж дээр нэг кг угаасан ноолуур 94 мянган төгрөгт хүрч байсан аж.

Одоогоор шинэ ноолуур гараагүй, зарим аймгийн сумд зудын байдалтай, хаваржилт хүндхэн ч хуучин ноолуурын үнэ нэг кг нь аймаг бүрт харилцан адилгүй байгаа аж. Тухайлбал, Баянхонгор аймагт нэг кг ноолуур 65 мянган төгрөгийн үнэтэй бол Хөвсгөл аймагт 67 мянган төгрөгт хэлбэлзэж буй ажээ. Малчид дөрөвдүгээр сараас эхлэн ямаагаа самнаж эхэлдэг бөгөөд энэ үеэр ченжүүд орон нутгаар явж, ноолуурыг хамгийн өндөр үнэ хэлж, авдаг байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж