Пхеньянтай хийх хэлэлцээгээ боловсруулж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.11-нд нийтлэгдсэн

Пхеньянтай хийх хэлэлцээгээ боловсруулж байна

Пхеньянтай хийх хэлэлцээгээ боловсруулж байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахаа мэдэгдсэн нь олон улсад хүлээлт үүсгээд байна. Тэгвэл Цагаан ордны тэргүүн твиттертээ Хойд Солонгостой хийх хэлэлцээг боловсруулж байгаа тухайгаа жиргэжээ. Гэхдээ Хойд Солонгосын талаас бодитой арга хэмжээ авахгүй бол уулзалт болохгүй гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм.

Өмнө нь АНУ-ын ямар ч төрийн тэргүүн Хойд Солонгосын удирдагч нартай биечлэн уулзаж байгаагүй юм. Өмнөд Солонгос улсаас тусгай төлөөлөгчдөө Пхеньян руу илгээж яриа хэлэлцсэний дараа Дональд Трамп уулзалтыг зөвшөөрчээ. Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн мэдээлснээр уулзалт тавдугаар сард болох ч хаана гэдэг нь тодорхойгүй байна. Үүний зэрэгцээ Хойд Солонгос улс цөмийн зэвсгээс татгалзахаар амласан гэж Трампын хэвлэлийн нарийн бичиг Сара Сандерс мэдээлсэн юм.

Эх сурвалж: ВВС   

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж