Хилийн чанадад өнөөдрийн байдлаар Монгол Улсын 38 иргэн хар тамхины хэргээр ял эдэлж байна. Ингэхдээ 37 нь БНХАУ-д ял эдэлж байгаа бол нэг иргэн Словак улсад ял эдэлж буй аж.
Хэдхэн жилийн өмнө Монгол Улс хар тамхи дамжин өнгөрүүлдэг тээвэрлэгч орны жагсаалтад багтдаг байсан бол сүүлийн жилүүдээс хэрэглэгч орны тоонд орж, хүүхэд залуусын дунд энэ төрлийн гэмт хэрэг ихэссэн нь үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулахуйц асуудал болж хувираад буй.
Иймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд бүх нийтийн оролцоо чухал байгаа бөгөөд хууль хяналтын байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллахад гол анхаарлаа хандуулахаар болоод байна.
Г.ХОРОЛ