Батлан хамгаалахын сайд Энэтхэгт юу амжуулав? | News.MN

Батлан хамгаалахын сайд Энэтхэгт юу амжуулав?

Хуучирсан мэдээ: 2018.03.11-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын сайд Энэтхэгт юу амжуулав?

Батлан хамгаалахын сайд Энэтхэгт юу амжуулав?

-Н.Энхболд: Үр дүн нь богино хугацаанд тодорхой харагдах айлчлал боллоо-

Улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Нирмала Ситараманы урилгаар өнгөрсөн өдрүүдэд БНЭУ-д албан ёсны айлчлал хийлээ.

 Айлчлалын үеэр Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын төвийн ‘Энэтхэгийн хаалга’-нд орших ДэлхийнI дайнд амь үрэгдсэн 130 гаруй мянган цэргийн алба хаагчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөхөдтөрийн хүндэт харуул жагсаж Батлан хамгаалахын төрийн сайд доктор Субхаш Бамрэ угтан авсан.

            Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд хатагтай Нирмала Ситараман, Батлан хамгаалахын төрийн сайд доктор Субхаш Бамрэ, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх ноён Ажит Довал,  Армийн Штабын дарга генерал Бипин Раватнартай уулзалт хийж хоёр орны батлан хамгаалах харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр харилцан тохиролцлоо.

Мөн Агра хот дахь Зэвсэгт хүчний Шүхэр десантын 50 дугаар бригад, тус улсын Үндэсний Батлан хамгаалахын коллежид айлчиллаа.

Эрхэм хүндэт Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 оны тавдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Монголын Улсын Батлан хамгаалах яаманд кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн хэрэгжилтийг ханган  хамтран ажиллаж энэхүү сургалтын төвийн үйл ажиллагааг ойрын хугацаанд байгуулахаар хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарыг үргэлжүүлэн сургах, сургалтын нэр төрлийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чухал арга хэмжээний нэг болох шат дараалласан сургалтад Монгол Улсын Зэвсэг хүчний бие бүрэлдэхүүнийг сургах чиглэлээр хоёр тал хүчин чармайлт гаргах хамтран ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн, Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалах сургууль БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалах коллеж хооронд хамтын ажиллагааг эхлүүлэн хөгжүүлэх, Цэргийн эмнэлгүүдийн харилцааг хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хоёр тал харилцан тохиролцлоо.

Монгол Улсад жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Khaan Quest” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд БНЭУ-ын Зэвсэгт хүчнээс тогтмол оролцож, энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцдог. Энэтхэгийн зүгээс тус сургуулийн ач холбогдлыг өндрөөр үнэлж байдгаа илэрхийлээд цаашдын оролцоогоо хадгалах, өсөн нэмэгдүүлэх чиглэлээр хамтрын ажиллах талаар хоёр тал харилцан тохиролцов.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, “Манайхаас тавьсан саналуудыг анхааралтай хүлээн авч халуун дотноор хандлаа. Бидний тавьсан асуудал бүрийг хамтран шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн үр дүн нь тодорхой гарах айлчлал боллоо. Энэтхэг цэргийн албан хаагч, дээд түвшиний офицерүүдийг сургахад шинэ ахиц дэвшил гарах болж байна. Баруун өмнөд ази төдийгүй дэлхийд нэр хүндтэй томоохонд тооцогдох Энэтхэгийн Үндэсний Батлан хамгаалах коллеж Монголын Батлан хамгаалахын их сургуультай хамтран ажиллах боломж нээгдэж байна. Жил бүр америк, австрали, канад, франци зэрэг улс орноос  1000 орчим өдөр дээд тушаалын офицер генералууд энд ирж суралцдаг гэхээр нэр хүнд, сургалтын чанарыг харж болно.

Мөн хоёр орны парламентын хамтын хамтын ажиллагаа чухал. Энэтхэг Монголын парламентын бүлэг 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байна. Энэ бүлгийн гишүүдийн өөрсдийнх нь хүсэлтээр уулзалт хийлээ. Харилцааны асуудлаар санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо” гэж айлчлалын үр дүнгээ дүгнэсэн юм. 

 

                       

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2018-03-11 202.9.42.152

БХС та цүнх барьж гүйж [Хориотой Үг] долоож яваа Бат гэх мэт нөхдүдээ аваад [Хориотой Үг] та нарт би ажилд байгаа алдаа завхрал хуулийг уландаа гишгэж байгааг засах талаар санал бичсэн та тэр яБат тэргүүтэй нөхдийн хариуг комент сэтгэлээс унши бид утасны жижиг үсгэн дээр үсэг давхар дарагдах буруу үсэг дарагдсаныг үгүйгэхгүй түүний ойлгох чадьар танд баыгаа байх цэргийн аоба нэг өдөр рааж үзээгүй нусан таглаанууд баых шиг байна. Наад нөхдөөрөө хужль журамаа уншуул яаж нойр хоолоо хасан зүтгэж байхад зарлиг буулга ан цолыг олгохгүй хохироож байгаа, яагахд цэргийн тэтгэвэрийг хоер өөрөөр бодоод баыгааг засах санал бичсэн гэтэл таны цүнх баригч нөхөр цэргийн тэтгэвэрт гаргасан зөв байж халах байсан нөгөө ангийн дайсан ухааны хариу бичиж. Та болон таны хамтрагч нар БХЯ түүний ажилчдын асуудлыг авч чвж яадахгүй гэдэг нь үүнээс харагдаж байгаа учир ажиллаа анөөд [Хориотой Үг]лаа, арми тушахлаар явдаг тугаал авсан алба хаагч ар гэр ахуй амьдарлаа хаяад нойр хоолоо хасаад явдаг үүнийх төлөө хугацаагаар цол олгож цэргийн тэтгэвэрийг тогтоож өгдөг юм . Юм мэхдэхгүй цшнх баригч нараарыгааиЕС дагуулан очиж энэ талаар юм хэлүүл цшнх баригч нараа аваад БХЯ [Хориотой Үг]лааааааа

Avatar

Mongol 2018-03-11 66.181.161.1

Orkuud neeree manguurch uguh yumaa kkk.ih gurend batlan hamgaalah yam bol hamgiin tom ni bdg yum za oo kkk manaih ene hemjeend bn gedeg tom bn l gesen ug za oo.

Avatar

Зочин 2018-03-11

Оркууд аа гэж хамгийн сүүлд Женкогоо барьж идэх улс даа.

Avatar

Зочин 2018-03-11 150.129.142.238

60 тэрбумын нэг том салаа мөчир Н Энхболд

Avatar

Иргэн 2018-03-11 202.9.42.152

Энэ нөхөрдүүд энл тэнд тэнэж татвар төоөгч бидний мөнгөөр зугаалж байхбн оронд иргэдэд тулгамдаж байгаа болон эрх ашгийг хохироосон хууль зөрчсөн асуудлуудаа засах шиыйдэх ажлыг хийх хэрэгтэй. Тухайлбал цэргийн алба хаагч нарт хугацаа ажлын амжилтаар цол гэсэн зарлигтай гэтэл цол олгох хугацаа нь болсон алба хаагч нарт цолыг олгохгүй хохироож цэргийн тэтнэвэрт гаргаж байгаа иймд ажиллаж байхдаа цол олгох хугацаа болсонч цол олгогдоогүй хохирч цэргийн тэтгэвэрт гаргасан аоба хагч нарт црлыг нөхөн олгохиасуудлыг шийдэх хэрэгтэй цол олгох журамыг сайд баталж яамнаас гадаг тул цол олгох журамаа эргэн харж нөхөн олгох заалтаа оруул. Хоёрт ЦАХ цэргийн тэтгэвэр тотооход үдсэн цалингийнтхуьаар тогтоодрг байсаныг 2015 өөрчлөн цалин лээр авлаг байсан нэмэгдэлүүдийг нэмжтүүний дундажаас тогтоодог болж сая намарын чулганаар таван жиоийн дунлаж баысаныг дрлоон жилийн дундажаар тогтоох болж ьэтгэвэриын зөрүүг улам нэмэгдүүлсэн үүниыгээ эргэн харж 2015 оноос өмнө тэтгавэр тогтооогосон ахмхд ажилтаны тэтгэвэрийг нэмэгдэлүүдиыг нэмж долоон жиоийн цалингийн дундажаар бодрж олгох журамыг гаргах хэрэгтэй байна. Гуравт 25 жил ажилласан аоба хаагч нар чинь төрийн олдон медаоаа аьч чадахгүй сууж байгааг эргэн харж одонгуулыг олго ажоыг зохтон баыгуулла. Дөравт Төриын аобанб хуульд 25 жио цэргийн алба хаасан аоба хаагчийг аобанаас чөлөөл гэсэн үааот байхгүй учир хууль завхаруулж байгаа үйлдэлээ зогсоож 25 жил бэлгэсэн боловсон хүчнүүдээ амилд буцаан томилло. Үнлсэн хууль, Төрийн албаны хууль, Захиргааны хууоиа унши судал хэрэгжүүллэ хууүь бус үйлдэлүдээ зас зогсоо, Батаосан хуулиа мэлэхгүй бол асуу битгий хуушь завхаруулаад бай чадахгүй бол зайлцгаа

Avatar

Bat 2018-03-11 202.9.41.236

Ene odoo bichig useg medehgui humuuseer butgi koment bichuulj bail da

Avatar

Зочин 2018-03-11

Энэ бичсэнээс харахад армиас ёстой түргэн халах эсхүл тэтгэвэрт нь гаргах шаардлагатай байсан нөхөр байна. Яам, командлал зөв шийдсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж