Жагсаалтай долоо хоног | News.MN

Жагсаалтай долоо хоног

Хуучирсан мэдээ: 2018.03.11-нд нийтлэгдсэн

Жагсаалтай долоо хоног

Жагсаалтай долоо хоног

Өнгөрч буй долоо хоногийн пүрэв гаригт Мартын 8-н буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож,  Сүхбаатарын талбайд нэгэн зэрэг гурван ч жагсаал зохион байгуулагдлаа.

Ээжүүд нүцгэлсэн жагсаалыг хэвлэлүүд “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтын сумласан арга хэмжээ гэж онцолсон. Жагсагчид эрх баригчдыг Үндсэн хуулиа мөрдөж ажиллахыг сануулж, төр засагт гомдож байгаагаа илэрхийлсэн юм. Нийгэмд өнөөдөр хүчирхийлэл газар авсан нь Үндсэн хуулиа мөрдөж ажиллаагүйгээс болсон гэж үзэж байна.

“Бидэнд баярлах шалтгаан байхгүй” уриан дор болсон энэхүү жагсаалыг “Ээжүүдийн холбоо”, Худалдаачдын холбоо дэмжиж оролцов. Тэд мөн ажлын байр нэхэж, жагслаа.

Харин Монголын залуучуудын холбооноос санаачлан зохион байгуулсан жагсаал нь төр засагт гомдол тавих бус эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах утга агуулгыг илүүтэй дэмжихэд чиглэлээ. Дөрөв дэх жилдээ болсон жагсаалыг “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” уриан дор тэмдэглэв.

Зорилго нь эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулах, эв санааны нэгдлийг илэрхийлэхэд оршлоо. Учир нь Мартын 8-ний өдрийг Монголд илүү баяр ёслолын шинжтэй тэмдэглэн өнгөрүүлдэг нь зорилгыг нь бүдэгрүүлж байна гэж үзжээ.  

“Хөөрхөн зүрхнүүдийн аян” төрийн бус байгууллагаас зургаа дахь жилдээ зохион байгуулсан тус жагсаалыг хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд мөн дэмжин оролцов. Ингэхдээ монгол хүн аюулгүй, эрүүл орчинд аж төрөх эрхийг санууллаа.

Газраа байраар солихыг шаардсан жагсаал

Мартын 8-н болж өнгөрсний дараах өдөр буюу баасан гаригт “Гэр хороолол” хөдөлгөөнөөс Сүхбаатарын талбайд “Эсэргүүцэж байна” жагсаалыг зохион байгууллаа.

МАН Засгийн эрхийг барих болсноор Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын захирамжаар хашааны газрыг 1 ам метрийг нь 60 мянган төгрөгөөр үнэлдэг болсон нь газрыг үнэгүйдүүлсэн буруу шийдвэр болсон гэж тус хөдөлгөөнөөс үзэж буй.

Иргэд ч мөн дээрх шийдвэрийг эсэргүүцэж жагсаалд олноор оролцов.

Ардчилсан намыг Засгийн эрх барьж байхад хотоос иргэний хашааны газрыг байраар солих шийдвэр гаргаж, үр дүнд нь иргэд газраа 1-4 өрөө байраар шууд сольж байсан аж. Харин одоо боломжгүй болсон. Иргэдийн хашааны газар байрны урьдчилгаа 30 хувь болж , үнэлэмжээ алдсан нь гэр хорооллыг барилгажуулах, агаарын бохирдолтой тэмцэх төр засгийн шийдвэрийн эсрэг сөрсөн базаа болсон гэж үзэх хэсэг ч байна.

Хотын экс дарга Э.Бат-Үүлийн автортой хашааны газраа байраар солихыг шаардсан энэхүү тэмцэл гэр хорооллын хэдэн зуун мянган иргэнээр бүл нэмж мэдэхээр нөхцөл байдал үүсгэлээ.

Г.ХОРОЛ

 

 

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-11 182.160.35.238

Батүүл хотын дарга байсан бол энэ нөхдийг зодож занчаад гавлаад ачих байлаа. Хотын даргын амттай суудлаасаа ховхорч унасан тул одоо эднийг турхираад сүнс нь хоргодсон суудлаа санаад байж ядаж байнаа.

Avatar

Зочин 2018-03-11 66.181.189.122

АЖИЛ ТӨРӨЛГҮЙ , ӨРТЭЙ ГЭСЭН МӨРТӨЛӨӨ ЯАСАН Ч БҮДҮҮН АВГАЙ НАР ВЭ ? БҮДҮҮНЭЭРЭЭ УРАЛДАЖ БАЙГАА ЮМ БОЛОВУУ!!!

Avatar

Зочин 2018-03-11 64.119.16.207

Шийдээд ирсэн шалдан гамингуудыг ширмэн бөмбөгөөр сөнөөе!!!

Avatar

Зочин 2018-03-11 64.119.16.207

Ардчиллын гайгаар, шилэн бүрээчин үүлийн ачаар Монгол улс 28 жилийн дотор хятдын колони болсон нь маргашгүй үнэн юм даг.

Avatar

Зочин 2018-03-11 64.119.17.185

[Хориотой Үг] гэж хэлье, Ардчилал, Бат-үүлийг муулж бгаа хөлсний бичээчдийг

Avatar

Зочин 2018-03-11 64.119.16.207

Битгий шaa, миний хүү өө.

Avatar

Зочин 2018-03-11

Ардчиллын буянаар хамгийн бүдүүлэг хоцрогдсон улсын тоонд ийн оров оо гэж.

Avatar

Зочин 2018-03-11 64.119.16.207

Коммунист хятдын түүхий эдийн бааз болсон.

Avatar

Зочин 2018-03-11 122.201.31.89

Ардын нам орон гаран нам болоод удаж байна.Муу нэртэй ардчилсан нам байх хугацаандаа олон өрх айл оооооорон аайайайлыгайлыг

Avatar

Зочин 2018-03-11 182.160.36.44

havriin sindrom. haniad hatgaa avavdaa ingej hoshgirch baij.

Avatar

зочин 2018-03-11 103.229.123.190

АН-ынхын түүний дотор Бат-Үүлийг бодоход амьдралд ойр хотоо өнгө үзэмжтэй болгох бодит бодлого барьж олны сэтгэлд таалагдаад эхлэхээр атаархаж хорссондоо ийм жагсаал хийж байна гэж харагдаж байна. АН-ынхан Бат-Үүл өөрсдөө баяжиж хөлжих бодлого л явуулж байсанш дээ. Гэр хороололд байр барихад бүгдийг нь авч чадах чадвар 100% байгаа юу?. Өдрийн хоолоо яая гэсэн өрхүүд юугаараа тэр байрны өндөр төлбөрийг хийх юмб. Гэр гэдэг бол Бат-Үүл тэргүүтэй Монголоо алдсагсдын ад үздэг эд биш. Монголчуудыг эрүүл, буян заяатай, эв нэгдэлтэй байлгадаг бэлгэдэл дүүрэн үнэт зүйл. Хятад угшилтай АН Монголчуудыг нүүдилчин уламжлалаас холдуулж суурин атаач, амиа бодогч, залхуу, бэлэгдэлгүй амьрал руу хурдхан шилжүүлэх гэж үхэн хатан яарч байгаагийн илэрхиййлэл.

Avatar

зочин 2018-03-11 202.9.40.84

одоо Х.Баттулгын, С.Эрдэнийн автортой жагсаалаар үргэлжлэх байх даа.

Avatar

Жагсацгаа дарлагдсан ардууд аа 2018-03-11 202.72.245.209

АРДЫН НЭМ ХЭМЭЭГЧ АРДЫН ЭСРЭГ ДАНДАА БАЙДАГ БҮЛЭГЛЭЛИЙГ ТАТАН БУУЛГАЯ,

Avatar

Зочин 2018-03-11 202.179.24.144

АРДЧИЛСАН НАМЫГ БАС АДИЛХАН.

Avatar

Зочин 2018-03-11 86.187.165.39

Монголын цатгалан хүүхнүүд хоолоо нэмүүлэхээр жагсаж бна!

Avatar

болдоо 2018-03-11 27.123.214.102

монгол ардчилсан орон, хүн үгээ хэлэх нь чөлөөтөй, хүмүүсийн зөв ш дээ

Avatar

Зочин 2018-03-11 64.119.16.207

Болдоо боорцог, болсон мантуу, [Хориотой Үг] хуушуур, хулганы нүх.

Avatar

Зочин 2018-03-11 182.160.35.27

эргээд батүүлийг хотын дарга болговол шууд ихэмсэгээр ярвайж хөшөө дурсгал эвдэн сүйтгэж жагсаал цуглаан хийхийг хориглож хүүхдээ тендерийн ялагч болгож шүүх цагдаагаар шүүмжилсэн болгоныг бариулж халзан баттулга хотыг ТҮЦ-ээр дүүргэж ахиад тэрбумаар нь хусна шүү дээ.

Avatar

Сүх 2018-03-11 27.123.214.109

Ерөөсөө уулаасаа. Жагсхын төлөө хэрүүлийн төлөө төрчихсөн хүмүүс байх юм : Батүүл, Батялалт г м

Avatar

Зочин 2018-03-11 182.160.35.27

хүмүүсийн сэтгэцийн өвчин хөдөлж эхэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж