Улаанбаатарт 7-9 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2018.03.11-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 7-9 градус дулаан байна

Улаанбаатарт 7-9 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн цаг агаарын мэдээг танилцуулъя.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүртэл ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 2-7 градус, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 1-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Гоийн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж