Серена Уильямс дахин талбайд гарлаа | News.MN

Серена Уильямс дахин талбайд гарлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.11-нд нийтлэгдсэн

Серена Уильямс дахин талбайд гарлаа

Серена Уильямс дахин талбайд гарлаа

Талбайн теннисний эмэгтэй шилдэг теннисчид АНУ-ын Индиан Уэллст цуглараад байна. 44 дэх жилдээ зохион байгуулагдаж буй BNP Paribas Open тэмцээний онцлох тамирчин бол АНУ-ын алдарт теннисчин Серена Уильямс юм. Энэ жил 36 настай Серена эхний тойрогт Казахстаны Зарина Дияасыг 7:5, 6:3-аар хожиж, удаан талбайд хараагүй байсан хөгжөөн дэмжигчдээ баярлуулж чадлаа. Тэрбээр дараагийн тойрогт Нидерландын теннисчин Кики Бэртэнстэй оноолт таарлаа. Хэрвээ түүнийг хожиж чадвал гуравдугаар тойрогт эгч Винус Уильямс тоглох магадлал өндөр байна.

Өнгөрсөн намар охинтой болсон Серена өнгөрөгч нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гарсан ч өөрийгөө хангалтгүй хэмээн өнжсөн юм. Тэрбээр “Их дуулга” тэмцээнд 23 удаа түрүүлээд байна. 

Серена Уильямс 2017 оны нэгдүгээр сард Мельбурнд түрүүлэхдээ хөл хүнд байсан бөгөөд есөн сарын дараа амаржиж, охинтой болсон. Тэрбээр Reddit-ийг үүсгэн байгуулагч Алексис Оханьянтэй гэр бүл болсон бөгөөд тэд охиндоо Алексис Олимпия Оханьян Жуниор гэх нэр өгсөн.

Ч.БОЛОР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж