“Универсиад”-ын анхны медаль жүдогийнх

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

“Универсиад”-ын анхны медаль жүдогийнх

Хятадын Шенжень хотноо дэлхийн оюутан залуусын зуны 26 дахь удаагийн “Универсиад” наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Бямба гаригт эхэлсэн жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, үнэмлэхүй жин болон эмэгтэйчүүдийн 48 кг, үнэмлэхүй жингийн барилдаанаар үргэлжилж байна. Тэгвэл, эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдөж буй Монгол Улсын тамирчин О.Чинбат мөнгөн медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн буухиаг эхлүүллээ. Түүний жинд нийт 28 тамирчин өрсөлдсөн бөгөөд О.Чинбат эхний тойрогт Армяны тамирчинг, улмаар БНАСАУ болон ОХУ-ын бөхчүүдийг ялснаар аваргын алтан медалийн төлөө БНСУ-ын бөх Ким Вон Жинтэй барилдаж, вазари үнэлгээгээр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон байна.

О.Энэрэлт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж