Д.Домрачева спринт уралдаанд түрүүллээ | News.MN

Д.Домрачева спринт уралдаанд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.10-нд нийтлэгдсэн

Д.Домрачева спринт уралдаанд түрүүллээ

Д.Домрачева спринт уралдаанд түрүүллээ

Финландын Кониолахтид биатлоны дэлхийн цомын улирлын 7 дахь гараа үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн 7.5 км-н ойрын зайн спринт уралдаан болж медалийн эзэд тодорсон. Тус гараанд Беларусын алдарт биатлонч Олимп, Дэлхийн аварга Д.Домрачева 1 сум алдсан ч нийт замаа 20 мин 56.8 сек-н амжилтаар туулж аваргын алтан медаль хүртсэн байна. Түүний араас Германы Ф.Хилдебранд ганц ч сум алдалгүй буудаж тэргүүлэгчээс 0.5 сек-н алдагдалтай барианд орсон бол хүрэл медалийг Италийн Л.Виттоцци хүртжээ.

Ойрын зайн 7.5 км-н спринт уралдааны ТОП-10-д багтсан тамирчид:

  • Д.Домрачева (Беларусь) – 20 мин 56.8 сек (0-1)
  • Ф.Хилдебранд (Герман) – +0.5 сек (0-0)
  • Л.Виттоцци (Итали) – +5.5 сек (1-0)
  • Ю.Жима (Украйн) – +17.2 сек (0-0)
  • Л.Далмайер (Герман) – +19.4 сек (1-0)
  • В.Виткова (Чех) – +21.0 сек (0-0)
  • Вита Семеренко (Украйн) – +21.1 сек (0-0)
  • М.Дори-Абер (Франц) – +32.0 сек (0-0)
  • М.Хаммершмидт (Герман) – +33.9 сек (0-1)

10. К.Макарайнен (Финланд) – +34.4 сек (1-1)

Алтан медаль хүртсэн Д.Домрачевагийн хувьд Контиолахти бол дурсамжтай газар юм. Учир нь Беларусь бүсгүй Д.Домрачева 2009-2010 оны дэлхийн цомд анхны дебьютээ хийхдээ Контиолахтигийн спринт болон хөөх гараанд түрүүлсэн. Энэ нь түүний дэлхийн цомын анхны түрүү байсан юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-10 64.119.17.119

Танай сайтын мэдээг юун тухай яригдаж байгаагаа ойлгодоггуй гадаад хэлтэй гэж еерийгее боддог МОНГОЛ биш хун л бичдэг байх аа

Avatar

Зочин 2018-03-10 64.119.17.119

Уг хэллэгээ бодмоор юм. Спринт нь ойрын зай, дебьют нь анх удаа гэсэн уг л дээ. Харин хеех гараа гэхийн оронд нэхэж хеех, мердех эсвэл нэхэх терел гэвэл арай л унэнд ойр сонсогдох болов уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж