Финландын Кониолахтид биатлоны дэлхийн цомын улирлын 7 дахь гараа үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн 7.5 км-н ойрын зайн спринт уралдаан болж медалийн эзэд тодорсон. Тус гараанд Беларусын алдарт биатлонч Олимп, Дэлхийн аварга Д.Домрачева 1 сум алдсан ч нийт замаа 20 мин 56.8 сек-н амжилтаар туулж аваргын алтан медаль хүртсэн байна. Түүний араас Германы Ф.Хилдебранд ганц ч сум алдалгүй буудаж тэргүүлэгчээс 0.5 сек-н алдагдалтай барианд орсон бол хүрэл медалийг Италийн Л.Виттоцци хүртжээ.
Ойрын зайн 7.5 км-н спринт уралдааны ТОП-10-д багтсан тамирчид:
- Д.Домрачева (Беларусь) – 20 мин 56.8 сек (0-1)
- Ф.Хилдебранд (Герман) – +0.5 сек (0-0)
- Л.Виттоцци (Итали) – +5.5 сек (1-0)
- Ю.Жима (Украйн) – +17.2 сек (0-0)
- Л.Далмайер (Герман) – +19.4 сек (1-0)
- В.Виткова (Чех) – +21.0 сек (0-0)
- Вита Семеренко (Украйн) – +21.1 сек (0-0)
- М.Дори-Абер (Франц) – +32.0 сек (0-0)
- М.Хаммершмидт (Герман) – +33.9 сек (0-1)
10. К.Макарайнен (Финланд) – +34.4 сек (1-1)
Алтан медаль хүртсэн Д.Домрачевагийн хувьд Контиолахти бол дурсамжтай газар юм. Учир нь Беларусь бүсгүй Д.Домрачева 2009-2010 оны дэлхийн цомд анхны дебьютээ хийхдээ Контиолахтигийн спринт болон хөөх гараанд түрүүлсэн. Энэ нь түүний дэлхийн цомын анхны түрүү байсан юм.
Б.БАТ