Трамп, Ким нарын уулзалт Монголд болох уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.10-нд нийтлэгдсэн

Трамп, Ким нарын уулзалт Монголд болох уу?

Трамп, Ким нарын уулзалт Монголд болох уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж өдгөө дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Доналд Трамп болон Ким Жон Ун нарын уулзалтыг зохион байгуулах саналаа илэрхийлсэн тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон мэдээлж байна.

 

Ирэх тавдугаар сард зохион байгуулахаар урьдчилсан байдлаар товлогдсон энэ уулзалт түүхэндээ анх удаа АНУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ хээмэх хатуу чанга дэглэмтэй, хаалттай орны удирдагчтай уулзах гэж буйгаараа онцлогтой.

Экс-ерөнхийлөгч өчигдөр твиттертээ “Урт удаан хүлээлтийн дүнд бий болсон нээлт! Нэг санал байна: АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Улаанбаатар хотод уулзаж болно. Монгол Улс бол хамгийн тохиромжтой, төвийн сахисан нутаг дэвсгэр юм. Өмнө нь бид Япон ба Хойд Солонгосын хооронд зэрэг чухал уулзалтуудыг зохион байгуулж байсан. Монгол орны хойшдын үлдээх өв бол Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ юм” хэмээн жиргэжээ.
 

 

Саяхан Хойд Солонгос болон АНУ-ын төлөөлөгчид Монголд уулзсан тухай The Sun сэтгүүлд мэдээндээ дурдсан байв. Одоогоор Монголоос гадна Швейцарь, Швед улсууд түүхэн энэ уулзалтыг зохион байгуулах саналаа илэрхийлээд байна.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж