Хүн төрөлхтөн автомашин хэрэглэх болсноос хойш 100 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Одоо бол тээврийн гол хэрэгсэл болсон. Харамсалтай нь, зарим талаар сул тал бий. Тухайлбал, Лондонд автомашинаар зорчсоноос дугуй унаад явбал зорьсон газартаа илүү хурдан, илүү хялбар хүрнэ. Лондоны адилаар орчин цагийн томоохон хотууд бүгд л “түгжрэл” гэх том проблемтай. Энэ асуудлыг залруулах, бас оршин суугчдынхаа эрүүл амьдралын хэв маягийг дэмжихийн тулд дэлхийн том хотууд автомашинаас татгалзаж, автомашингүй бүс бий болгож, ядаж л хотын төв хэсгээр автомашин нэвтрэхийг хориглох болсон.
Тэгвэл, хотын төв гудамжаар санаа амар алхаж, автомашины нүсэр чимээ, дуу шуугиан, хорт утаанаас ангид байж чадах үзэсгэлэнт хотуудыг танилцуулъя.
КОПЕНГАГЕН /ДАНИ/
Данийн нийслэл Копенгаген хот автомашины тоогоор Европт хамгийн багад тооцогдоно. Хотын захиргаанаас 1960-аад онд явган зам, автомашингүй бүсийг өргөжүүлж, хотын төвийн гол замуудыг бүгдийг нь нарийсгажээ. Өдгөө Копенгаген 320 км дугуйн замтай, цаашид ч ойролцоох дагуул жижиг хотууд руу хүрэх дугуйн зам барихаар төлөвлөж байна.
ХАМБУРГ /ГЕРМАН/
Хамбург хотын төвд автомашин нэвтрэхийг бүрэн хориглосон зүйл хараахан байхгүй. Гэхдээ хотын захиргаанаас оршин суугчдыг явган алхах, дугуй унах, нийтийн тээврээр зорчих тал дээр онцгой анхааран ажилладаг. “Ногоон сүлжээ” гэх төслийн хүрээнд авто замын түгжрэлээс ангид, явган алхах, дугуйгаар зорчих орчин нөхцөл бүрдүүлж байгаа аж. Ирэх 20 жилд олон тооны цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган зам шинээр баригдана. Энэ сүлжээ хотын сул талбайн 40 хувийг хамрах гэнэ.
МАДРИД /ИСПАНИ/
Мадрид хотын маш олон төв гудамж, талбай автомашингүй бүс болсон. Хязгаарлалттай бүс рүү нэвтэрвэл 100 ам.долларын торгууль төлөх ёстой. Энэ журам гэхдээ тэр хавийн оршин суугчдад үйлчлэхгүй. Түүнчлэн моторын багтаамж ихтэй, том оврын тээврийн хэрэгслүүд авто зогсоолд машинаа байрлуулахдаа илүү өндөр төлбөр төлнө. Хотын захиргаанаас ирэх таван жилийн хугацаанд хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй гудамжуудыг автомашингүй бүс болгож, явган хүний зам барихаар төлөвлөж байгаа.
ПАРИС /ФРАНЦ/
Хоёр жилийн өмнө Парисын агаарын бохирдол их хэмжээгээр нэмэгджээ. Тиймээс хотын захиргаанаас автомашины улсын дугаарын тэгш, сондгой орноор хөдөлгөөнийг хязгаарлаж, үр дүнд нь агаарын бохирдлын түвшинг 30 хувиар бууруулж чаджээ. 2020 он гэхэд дугуйн замыг нэмэгдүүлж, хотын төв рүү зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй автомашин нэвтрүүлэх журам хэрэгжиж эхэлнэ.
ХЕЛЬСИНК /ФИНЛЯНД/
Финлянд улс ирэх 10 жилийн дотор автомашины тоог бууруулахаар төлөвлөжээ. Зөвхөн хотын захаар машинтай зорчихыг зөвшөөрч, хотын төв хэсэг рүү нийтийн тээврээр л зорчино. Хотын оршин суугчдад зориулсан хаанаас дугуй түрээслэх, эсвэл трамвайн зогсоол хаана байгаа эсэхийг хялбархан мэдэх боломжтой мобайл апп-ууд олон бий.
ЧЕНДҮ /ХЯТАД/
Хотын гудамжууд тун аятайхан төлөвлөлтөөр бүтсэн. Хотын төвийн аль ч хэсэг рүү 15 минут алхаад хүрэх боломжтой. Хотын нийт замын тал хэсэгт л автомашинаар зорчихыг зөвшөөрнө. Бусад нь явган болон дугуйтай хүмүүст зориулагджээ.
БОГОТА /КОЛУМБ/
Боготад 1950-иад оноос дугуйн зам барьж эхэлсэн бөгөөд өдгөө 300 км гаруй урттай дугуйн зам тэнд бий. Хотын төвийн дийлэнх гудамж, талбай нь автомашингүй бүсэд хамаарна. Энэ хэсэгт зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл л зорчих эрхтэй.
МИЛАН /ИТАЛИ/
Милан хотын захиргаанаас автомашинаас татгалзсан оршин суугчдадаа нийтийн тээврээр үнэгүй зорчих ваучер өгдөг. Бүх автомашиныг тусгай нэгдсэн системд холбосон. Тиймээс автомашин нь гэрийнхээ гадаах зогсоолд байгаа бол тэр машины эзэнд автобус, галт тэргээр зорчих тасалбарыг үнийг хотын захиргаанаас төлдөг байна.
С.ЦЭЛМЭГ
би 2018-03-10 122.201.26.172
Дэлхий зарим нэг хотын тухай сонин сайхныг бичихэд л Улаанбаатартайгаа хобоод л, улс төржүүлээд л х****л ерөөл болчих юмаа. Зүгээр л сонирхоод уншаад өнгөрүүлчихэж болохгүй юу. Уурлах, хараахаа имиж болгочихдог нөхөд олон л болоод байх юм.
Зочин 2018-03-10
Барууныхан машингүй бол машингүй л байгаа биз. Харин бид АРДЧИЛАЛТАЙ. Ха ха, ёстой гоё. Ардчилсан улс утаатай байдаг юм за. Бүүр дээд зэргийн ардчилалтай улс бол бүүр их утаатай байдаг юм за БАРУУНЫХАААН. Ха ха хэ хэ. Бид ардчилсан сайхаан гэгч утаатай гайхалтай амьдарч байгаа шүү Монголчууд аа. Манай Хотын захиргаа ийм шийдвэр гаргавал утаатай байхын төлөө босцгооно шүү Манайхааан за. Ха ха хэ хэ.
Зочин 2018-03-10 150.129.142.238
БИДЭНД ЮУНЫ ХАМААТАЙ ГЭЖ .БИД ӨӨР ЦАГ УУРТАЙ ӨӨР ХҮМҮҮС
anu 2018-03-10 172.56.3.187
Mongol,UB uunees suraar. UB mashin hereggui,avtobus bolno
Hotiin zahirgaa iirchlolt hiimeer ym
Targan humuus ihsej zurh,daraltaar uheh bolloo
Зочин 2018-03-10 122.201.31.249
УГААСАА МОРИН ТЭРЭГНИЙ ЗАМААР ЯАЖ МАШИН ЯВАХИЙН.ККК
Зочин 2018-03-10 202.9.43.208
Бисдаа яах гээд энэ цаг уурын тааламжтай нохцолд байдаг хотуудыг улаанбаатартай харьцуулаад байгаа юм бэ манайх эрс тэс уур амьсгалтай шороо шуурсан тэр шороо нь цул шээстэй явган явахад хэцуу энэ европын хотуудад бол дугуй ч хэрэггуй сайхан одоржин алхсан ч ч болно энийг харж мазан толгойтой том богстэй дарган давхарга гь бас дуурайна гэж маниусыг чирэгдуулж боон гай болно
зочин 2018-03-10 182.160.37.195
Энэ хэдэн сүнс хоргодсон нарийхан чийгтэй гудмаар нь угаас аа яаж машаан тэрэгэ явдийн бэ?
mgl 2018-03-10 202.179.25.195
talbain ergen toiron,hotiin zahirgaanii ergen toirong yamarch mashingui bus bolgoochee,Bat-uul baatar ih zov sanaachilga gargaj baisandaa uul ni,
ЗОЧИН СУДЛААЧ 2018-03-10 202.9.42.230
ГОЁ ЮМАА,,МАНАЙХ ЗҮҮН БАРУУН 4ЗАМЫН ХООРОНД БОЛОН 32 ТОЙРОГ 120 МЯНАГАТ ХООРОНД ХУВИЙН АВТОМАШИНААР ЗОРЧИХЫГ ХОРИГЛОВОЛ ЗҮГЭЭР ЮМ БАЙНА,,,