2020 оны улс төр хоёр жилийн өмнөөс эхэллээ | News.MN

2020 оны улс төр хоёр жилийн өмнөөс эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.10-нд нийтлэгдсэн

2020 оны улс төр хоёр жилийн өмнөөс эхэллээ

2020 оны улс төр хоёр жилийн өмнөөс эхэллээ

УИХ-ын ээлжит сонгууль 2020 онд болно. Парламентын дөрвөн жилийн бүрэн эрхэт хугацаанд тамираа тасартал зодолдож байгаа Монголын улс төрийн хаврын синдром хахир өвлөөр эхэлсэн билээ. Дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх хаврын чуулганыг угтан унтаж байсан намууд хөдөлгөөнд орж, улстөрчдийн үг олширчээ.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эрхээ нэхсэн төрийн бус байгууллагууд, бүсгүйчүүд гурван ч жагсаалыг зохион байгуулсан бол залгуулаад хотын дарга асан Э.Бат-Үүл ‘Гэр хорооллын иргэдийн III чуулган"-ыг зохион байгуулж эрх баригчдын эсрэг тэмцэл өрнүүллээ.

Харин өнгөрсөн УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон цагаас хойш үзэл баримтлал, зүгээ чигээ олж авах нэрийн дор шинэчлэл явуулж буй Ардчилсан намын дотоод улс төр эхэлснийг ҮБХ-ноос хасагдсан гэх 118 хүний оронд ротаци явуулахаар болсон тухай шийдвэрээс нь харж болно.

Ямартаа ч ялагдсан цагаасаа хойш нам гүм байсан Ардчилсан нам өнгөрсөн өвөл жагсаал зохион байгуулж, 2018 оны талбайн жагсаалын салхийг хагалсан. Өдгөө Ардчилсан намд өрнөж буй дотоод улс төрийг “их цэвэрлэгээ” гэж харах нэгэн байхад шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй том өөрчлөлт гэж тус намын удирдлагуудаас тайлбарлаж буй.

 АН-ын удирлагуудын тайлбараар тус нам ахиад дотоод сонгууль явагдах нь тодорхой, энэ нь мэдээж тодорхой эрх ашигтай байх нь ч ойлгомжтой байна. Ийнхүү эрх мэдэлгүй үлдсэн ч ирээдүйн эрх мэдлийн төлөө АН дотроо бие биеэ намнаж эхлэв үү гэлтэй.

Ялсан цагаасаа хойш эрх мэдлийн төлөө шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болсон МАН-ынхан засгаа онхолдуулж, намын тамгаа У.Хүрэлсүхийн гарт шилжүүлснээс хойш нам гүм мэт байгаа боловч, хөшигний ар дахь улс төр нь улам ширүүсч байгаа аж.

Ардын засгийн танхимын гол хүмүүс болсон хоёр Хүрлээгийн хоорондын харилцаа тааламжгүй байгаа, У.Хүрэлсүх гарын хүмүүсээрээ дамжуулан “Эрдэнэт” ба Ш.Батхүүгийн хэргийг ухах болсон зэрэг нь Ц.Нямдорж болон увсынханд таалагдахгүйд хүрсэн гэх бор шувууд төрийн ордноос “жиргэх” болжээ.

Ц.Нямдорж өөрийнхөө эрх ашгийн төлөө бол “Чөтгөртэй ч нэгдэж чадна” гэдгээ өмнө нь нэг бус удаа хэлж байсан удаатай. Үүнтэй зэрэгцээд хэвлэлүүдэд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдаж, гянданд хоригдож байгаа Б.Содномдаржаагийн захидал гэнэт дэлгэгдсэн нь захиалагч, зуулчлагчийг илрүүлэхээс айж хэргийг задлах гэсэн санаархалтай бүлэглэлийн ажиллагаа байв уу гэсэн хардлага ч олон нийтийн сүлжээнд явж байна.

Дээр нь У.Хүрэлсүх хуурай дүү Д.Гантулгаа эргүүлэн татаж, Хэнтийн тойрогт нь нөхөн сонгууль явуулах асар их сонирхолтой байгаа ч аюул нь Н.Энхбаяр болсон гэх. Д.Гантулгыг эргүүлэн татаж магадгүй гэх сургаар Хэнтийг услаад эхэлсэн Н.Энхбаярын нэр хүнд У.Хүрэлсүхийнхнээс ч илүү байгаа учраас Ерөнхий сайд тойргоо алдах магадлалтай.

Хэдийгээр наанаа М.Энхболдын фракц эвлэрсэн мэт боловч, 32-ын бүлэг засгийг нь унагааж, намын тамгыг нь булаасан У.Хүрэлсүхийг уучлаагүй нь лав. Хаврын чуулган эхлэхээр Ардын засгаас шүд сугалах асуудал яригдаж болзошгүй гэх албан бус мэдээллийг албан бусаар ярих хүмүүс олширсон нь зүгээр ч нэг хов жив биш болов уу.

Ялсан цагаас хойш сонгуулийн имижээсээ салахгүй яваа Ерөнхийлөгчийн улс төрийг ч бас тооцох ёстой. Тамгын газрынх нь дарга АНУ-д зүгээр ч нэг “тэнээгүй” нь лав.

Ийнхүү Монголын улстөрчид, намууд унтах завгүйгээр улстөржих зуур улс орны хөгжлийн үзүүлэлтүүд улам хойшилсоор. Бид л тэднийг сонгож гаргасан болохоор, өөрөө унасан хүүхдүүд уйлаад, шаагиад яалтай.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-10 202.9.43.160

Төрийн ажуил жаахан цэгцрэх өнгө аяс ороод ирхээр доош нь хийх гэж оролдох, тогворгүй байдал бий болгож элдэв жагсаал цуглаан, өлсгөлөн мэтийг зохион байгуулагчид бол лав л эх орны хөгжлийн төлөө биш, ард түмний сайн сайхны ч төлөө биш хар амиа бодож албан тушаал горьдож түрүүчийн хийсэн хулгай луйвраа өнгөлөн далдлах адгийн санаа өвөрөлсөн адгийн шаарнууд л гэж ойлгох хэрэгтэй. Тэднийг бид одоо ялгаж танихтайгаа бас ажлыг саатуулдаг аргатайг мэдэхийн дээдээр мэддэг болсондоо.

Avatar

Zochin 2018-03-10 27.123.214.116

Монголд яг үнэндээ эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх томоохон байгууллаг хэрэгтэй байна. Нэлээн том эрх мэдэл бүхий. Эдийн засагчид.цагдаа. цэрэгийнхэн хамтарсан. Хяналтыг нь авилгалтай тэмцэх газар хянадаг юм байгаа биз. Эдийн засгийн хулгайчууд Монголоор дүүрлээ. Орос хятадын туршлагаар тэгэхгүй бол худлаа ардчилал гэсэн нэрийн доор Монголыг сөнөөж байгаа эх орноосоо урвагчидийг шууд tsaazlah хэрэгтэй байна

Avatar

Zochin 2018-03-10 27.123.214.116

Монголд яг үнэндээ эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх томоохон байгууллаг хэрэгтэй байна. Нэлээн том эрх мэдэл бүхий. Эдийн засагчид.цагдаа. цэрэгийнхэн хамтарсан. Хяналтыг нь авилгалтай тэмцэх газар хянадаг юм байгаа биз. Эдийн засгийн хулгайчууд Монголоор дүүрлээ. Орос хятадын туршлагаар тэгэхгүй бол худлаа ардчилал гэсэн нэрийн доор Монголыг сөнөөж байгаа эх орноосоо урвагчидийг шууд tsaazlah хэрэгтэй байна

Avatar

Зочин 2018-03-10 202.9.41.210

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНД ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН ХҮН ТОМИЛДОГОО БОЛИМООР ЮМ. САНХҮҮ ХАНГАМЖИЙН ГАЗРЫН ДАРГА 63 НАСТАЙ ХҮН САЯ ТОМИЛОГДЛОО. ШҮҮХ ЭМНЭЛЭГИЙН ДАРГААР УДАА ДАРАА АВИЛГАД ШАЛГАГДАЖ БАЙСАН ДАГИЙМАА ГЭЖ 60 ГАРСАН АВГАЙ ТОМИЛОГДООД БАС БОЛООГҮЙ ОДОО ЦЭРГИЙН БАЯРААР ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ТЭРГҮҮНД МӨН ЦЭРГИЙН ГАВЪАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНД, МӨН ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА ЦОЛОНД НЭРИЙГ НЬ ТОДОРХОЙЛООД ЯВУУЛЖ БАЙНА. НЭГ ЗЭРЭГ ШҮҮ АРАЙ ХЭТЭРЧ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ТӨРД ТОЛГОЙ ГЭЖ БАЙДАГ БОЛ ИЙМ ЗҮЙЛИЙГ ЗОГСООГООЧ ЕРӨНХИЙ САЙД , ЗГХЭГ-ЫН ДАРГА МИНЬ

Avatar

Зочин 2018-03-10 113.30.28.13

Луй варчид бие биенээ нэмнацгаагаад далдарцгаагаасай даа

Avatar

Зочин 2018-03-10 64.119.16.207

МАНАН биш л бол матар байсан ч яахав, сонгоно доо.

Avatar

Зочин 2018-03-10 122.201.19.66

Mongolchuud olon tolgoigoor udirduulaad oodolson tuuh baihgui dee. Yagaad ene nohduud yronhiilogchiin zasaglaltai bolhiig demjihgui baigaa ni oilgomjtoi. Olon humuus toroos hulgai hiih bolomjtoi uchraas ter… Odoo Mongold gantsaaraa udirdaad yvah lider heregtei. Ugui bol ingseer baigaad ediin zasgiin kolonchlold orno.

Avatar

зочин 2018-03-10 202.9.41.176

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ЧӨДӨР, ТУШАА БОЛСОН БҮХ НАМУУДЫГ УСТГАЯ…

Avatar

Иргэд ч бэлэн байх хэрэгтэй байна, 2018-03-10 202.72.245.209

МАНЫ ДАРГА ХЭН БАЙХААС 20 ОНД ХЭН ДЭВШИХ НЬ ШИЙДЭГДЭХ УЧИР НАМЫН ДАРГЫН ТӨЛӨӨ АЙМШИГТАЙГААР ӨРСӨЛДӨХ БОЛНО, ХҮРЛЭЭ 60 ТЭРБУМЫН БҮЛГИЙГ НАМНАХГҮЙГЭЭР ЧӨЛӨАТЭЙ ХӨДЛӨХ БОЛОМЖГҮЙГЭЭР БАРАХГҮЙ ӨӨРӨӨ УНАНА, АН ШИНЭЧЛЭГДСЭН ЭСЭХ НЬ ХЭНИЙГ ДЭВШҮҮЛСНЭЭС ХАРАГДАНА ДАА, ИРГЭД БОЛ ЭНЭ ОЛОН ЖИЛ ХУЛ ГАЙ ДЭЭРЭМ ХИЙСЭН АМЬТАДЫГ БОЛ ЯАВЧ СОНГОХГҮЙ, ТЭД МЭДЭЭЖ ДАХИАД ХОШГИРУУЛЖ БАЙГААД СОНГОГДОХ ГЭНЭ, МАНАЙ ХӨДӨӨНИЙХӨН Ч ХЭЦҮҮДЭЭ ДАРГА Л БОЛ МУНДАГ ГЭЖ БОДДОГ ЮМ ДАА,

Avatar

3 saya hund 30 nam 2018-03-10 66.181.177.80

3 saya huntei mongold 30 -aad nam denduu olon baina daa.
Manai ard tumen 100 yamaand 60 uhna gesen baidag daa.

Avatar

ЗОЧИН СУДЛААЧ 2018-03-10 202.9.42.230

ЭНЭ ЭРХЭС ТЭНЭГ ШААР БАЙНАДОО,,НЭГ СҮРХИЙ ЮМ МЭДЭЖ БАЙНАА ЦАРАЙЛААД УЛС ТӨРЧДИЙН БУЗАРЫГ ШАГШИН ГАЙХУУЛЖ ТООЦОХ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ,,,ОДОО МАН ОЛОНХИ БАЙГАА ДЭЭРЭЭ 2040 ОН ХҮРТЭЛ СОНГУУЛЬ ЯВУУЛАХЫГ ХОРИГЛОСОН ШИЙДВЭР ГАРАГМААР БАЙНА,,ИРЭХ 12 ЖИЛИЙН ХУГАЦААНД НЭГ УЛС ТӨРЖИЛТ ГЭДЭГ ЮМЫГ МАРТААД УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ ЗҮГ ЧИГЭЭ ГАРГААД ЖААХАН ХӨГЖИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА,,АЛСЫН АМЕРИК ЯПОНТОЙ ТОГТВОРТОЙ УЛС ТӨРИЙН ХАРЬЦААГ ТОГТООХ,,, УРЬД АУГАА ИХ ХӨРШТЭЙ 20ЖИЛД ХАМТАРН АЖИЛЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЖ ҮР ДҮНТЭЙ ХАМТАРН АЖИЛЛАХ,,, ОРОСУУДТАЙ БОЛ БОЛГООМТОЙ ХАРЬЦАХ,,ТЭДНЭЭС УГААСАА ОЛИГТОЙ ЮМ ХҮЛЭЭГЭЭД ХЭРЭГГҮЙ,ЮУ ЧАВАХГҮЙ БАС ЗАМАА ГАЗАА ТОЙРУУЛЖ ТАВИНА,,,УРД ХӨРШИЙГ МОНГОЛЧУУДЫГ ДООШ НЬ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ЯТГАНА,,,

Avatar

Монгол ялна 2018-03-10 202.9.41.155

Чи чинь жинхэнэ [Хориотой Үг] п и з д а юу гүй юу. Ө м х и й м а л минь үхэж далд ор

Avatar

Зочин 2018-03-10 202.9.41.229

7 төрлийн татвар нэмсэн Ж.Эрдэнэбат Б.Чойжилсүрэн мэтийн балгаас болж МАН 2020 оны сонгуульд ялахгүй . НДШ хадгаламжийн хүүгийн машины тэр дотроо Приус машины татвар нэмсэнг мартахгүй хадгаламжийн хүүгээ бодуулах бүр МАН-г санах болно. Архи соёлтой хэрэглэдэг тамхи татдаг хүн бүр МАН-н үед үнэ нэмсэнг мартахгүй. 2016 оны УИХ-н сонгуульд татвар нэмэхгүй гэж хуурамж амлалт өгсөнийг бас мартахгүй. С.Эрдэнэ гэдэг нөхөр АН-н дарга болсноор 2020 оны УИХ-н сонгуульд АН үнэмлэхүй ялалт байгуулах түүхэн боломжоо алдсан. махн БОЛ ДЭНДҮҮ ЖИЖИГ

Avatar

Зочин 2018-03-10 64.119.16.209

СЭТГҮҮЛЧ НАР АЖИЛТАЙ ОРЛОГТОЙ БОЛНО.ККК

Avatar

Зочин 2018-03-10 64.119.16.209

УЙЛНАА.ШААГНАА.ККК

Avatar

Зочин 2018-03-10 66.181.161.12

Erdenetiig yaj shiidehees ardiin namiin huvi zaya hamaarna da.iimerhuu mayagaar salgalval usgui taviulna odo yu bhavde 2020 onii songuuli tuhain ued ni turiin hyanalt yaj yamar argaar tavigdaj bsiin boldoo ter humuust mungu l sonin bolohoos mongol ulsiin ediin zasag ard irged erdenetiin huvi zaya ogthon ch sonin bish bjde haramsaltai l yum iim boltol ni hyanaj chadaagui odoo iimerhuu yumiig tagnuuld hariutsuulmaar yum bnda yadaj erunhii said erunhiilugchid shuud medeelegdene bizde.odo negent l uussen asuudaliig hurdhan tulj bariad salsan ni deer bha daraa ni hussan garuud ni todoroh blgui de araich de

Avatar

Зочин 2018-03-10 150.129.140.25

…хаврын синдромууд эхэлвэл телевизээр үзэх сонсох юмтай болж цаг хурдан өнгөрөх юм даа ядаж…ядахдаа сэтгүүлч нэртэнгүүд ажил нь ихсээд авдаг нь жаал нэмэгдэнэ дээ ха ха

Avatar

AN Gishuun 2018-03-10 202.131.246.174

Erhas gen uu? l*****n gar hol bolson pizdfaa mini. Ali ch nam tatvaraar amidardag tatvaraa toloogui bolohoor hasagdsan. Ted nar chini daraa jilees idej uusan ih mongoo gargaj uls tor hiine. Elbegdorj huzuugui l*****n holsnii site-iin biicheech huzuugui pizdaagiin tolgoigui novshnuud huzazgaa.

Avatar

АН-ын засаглалын сүйрлийг арай гэж нэг өндийлгөж байхад новшроод .. 2018-03-10 59.153.114.57

АН-ын сүйрүүлсэн эдийн засгийг өндийлгөөд ирэхээр тэд дургүй байгаа бололтой. Засаг авмагц АН-ынхны идэж, шамшигдуулсан ОЛОН ИХ НАЯДЫН ЛУЙВРЫГ ТОГТООЖ, ЯЛ ХЭЛЭЛЦЭЖ ЧАДААГҮЙ НЬ МАН-ЫН АРЧААГҮЙ БОЛСНЫГ ХАРУУЛНА. АН-ынханд эрх мэдэл, мөнгө л хэрэгтэй, түүнээс ард түмэн яах нь огт падлий байхгүй. Та нар ойрын түүхийг нэг эргээд хараарай. АН засаглах бүрийд улс унаж, эдийн засаг, нийгэм хямарч, ажилгүйдэл, ядуурал өсч, харин авилга, намчирхал, улстөрийн хэнээрхэл даамжирдагийг амархаан харж болно. Тиймээс л АН-ын томчууд 28 жилийн дотор улс, дэлхийд багтахгүй баячууд болж, ардтүмэн харин бүсээ чангалаад байж байна. Эд нарыг дахиж бүү сонго, ард түмээн.

Avatar

Зочин 2018-03-10 202.179.26.176

Су.Батболдын үр ашиггүй цацсан мөнгө эдийн засгийг тэлчихсэн. Энэ тэлчихсэн эдийн засгийг тэтгэх хэрэгтэй биз дээ. Гээд ч долларын ханш хяналтаас гарна.

Avatar

Зочин 2018-03-10 64.119.26.235

хуцаад байгаарай фсда минь

Avatar

Монгол ялна 2018-03-10 202.9.41.155

М а й б о о в оо МАН-ы бууны н о х о й минь. МАН эдийн засаг яаж сэргээсийн . Ард түмний амьдрал яаж дээшилсийн г ө л ө г минь

Avatar

иргэн 2018-03-10 59.153.114.57

ХУУЛЬ ГАРГАЖ, НАМУУД, УЛС ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯЗГААРЛАХ ХЭРЭГТЭЙ. УЛС ТӨР, ПОПУЛИЗМД ИДҮҮЛЖ ЭНЭ УЛС ИӨХЛИЙН ИРМЭГТ ИРЭЭД БАЙНА.

Avatar

Зочин 2018-03-10 64.119.21.7

Тийм юм байдаггуй юмаа хее

Avatar

Зочин 2018-03-10 59.153.112.208

2 Жилиын өмнөөс бэлдсэн бэлдээгүй ардын нам угаасаа 20 онд нам тавиулах бхо

Avatar

Зочин 2018-03-10 202.9.41.14

Nam tawiulaad tgd hen ni garch irne gej…AN yy uhsen b**s

Avatar

Зочин 2018-03-10 142.44.154.169

Үнэн л бололтой

Avatar

Монгол 2018-03-10 172.56.13.242

Үнэн л бичсэн байна шүү дээ. Үүнийг мэдсээр байж тархиа угаалгаад байх юм даа

Avatar

Ийм байна 2018-03-10 103.57.93.22

Хавар болоод АНы шизотууд гудамж бохирдуулаад байна. МАНыхан Төрийн ордон бохирдуулаад байна. Харин Эрхэс сайтын уншигчдын толгойг бохирдуулаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж