БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Допингүй эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд үндэсний бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг авсан билээ. 2017 оны арванхоёрдугаар сард нийт 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад таван бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон.
Допингийн эсрэг үндэсний төвөөс допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарласан бөгөөд үүнд аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр, улсын начин Э.Даш, улсын гарьд Ө.Бат-Орших нар багтсан. Эдгээр бөхчүүд “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн бол нэг бөх “В” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ өгсөн байна.
Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нар өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдэл, тайлбар хүргэлээ.
Улсын гарьд Ө.Бат-Орших “Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн. Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй. Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм. Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчдийн олонхи нь мэдэх болсон. Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан. Гэтэл арванхоёрдугаар сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа. Өнөөдөр ДЭҮТ-өөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна. Дашрамд дурдахад, ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү. Шинжилгээний хариу болон хэрэглэсэн эмийн зургийг орууллаа” хэмээжээ.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Дашийн тайлбарыг хүргэж байна. Тэрбээр:
‘Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Допингийн эсрэг үндэсний төвөөс хийсэн мэдэгдэлтэй холбоотой тайлбарыг хүргэж байна. 2016 оны зургадугаар сарын 28-нд болсон наадмын сорилго барилдаанд барилдаж байгаад баруун тохойгоо мулталсан болно. Бүрэн гүйцэд эдгээлгүй барилдсаны улмаас барилдааны явцад хоёр удаа хөндөгдөж тохой орчмын зөөлөн эд, үеийн шингэн, шүрмэсийн хатангиршил гэсэн оноштой эмчилгээний явцад өвчин намдаах эм бэлдмэл эхэсийн тарилга хийлгэсэн юм. Зураг дээрх тарилгыг эхэс нөхөн сэргээх зорилгоор эмчилгээнд хэрэглэсэн болно. Гэтэл энэ нь 12 сарын 17-нд өгсөн шинжилгээгээр хориотой эмийн төрөл гэж гарсан байна. Бэртэл гэмтэлтэй тамирчид хэрэглэх эм бэлдмэл,уураг витамин ээ маш анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай юм байнаа’ гэжээ.
Бөхчүүдээс допингийн шинжилгээг улсын их баяр наадмын дараа буюу заалны барилдааны үеэр авчээ. Одоогоор Монголын үндэснийн бөхийн холбооноос албан ёсны тайлбарыг өгөөгүй байна.
Допингийн эсрэг үндэсний төвөөс 31 бөхийн шинжилгээг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын \KIST\ Допингийн хяналтын лабораторид шинжлүүлжээ.
Ч.БОЛОР
Зочин 2018-03-10 66.181.186.137
УЯАЧИД ХОТООС ЯНЗ БҮРИЙН ТАРИА АВААД МОРЬДДОО ӨХ Л ЮМ ТУСАЛ ЗАЛГАХ Л ЮМ ЮУ Ч БАЙДАГ ЮМ БОЛДОО.
Зочин 2018-03-10 122.201.24.30
Цол чимэг юу байдгийн бүгдийн хураах хэрэгтэй допинг хэргэлсэн бөхчүүдийн үнэн ч шудрага барилдаж чададгүй юмнууд тэр Баатарцол нтрийхийг ч бас хураа
Зочин 2018-03-10
Үндэсний бөхөд ийм шинжилгээ хийдгийг болих хэрэгтэй юм биш үү. Ямар их спорт биш. Сая Пёнчанд хоригтой байсан тамирчид бусад тэмцээнд чөлөөтэй л оролцож байна шүү дээ.
иргэн 2018-03-10 122.201.21.193
допинг эмүүдийн үйлчилгээгээ ялгаж чадахгүй цуурхал болгоод хүмүүсийн сэтгэл зүйд эвгүй байдал төрүүлж хэрэггүй дээ. Энэ асуудлыг ул суурьтай ярьж мэдээлж баймаар юм. Хүн дууриагаад шуугиад байдаг буруу. Манайхан гадныхныг дагаж мөн ч их савсаганах юм аа энийгээ бүх салбарт бүх хүмүүс болио.
Зочин 2018-03-10 66.181.189.122
ЭРИЙН ГУРВАН НААДМЫН ХОЁР НЬ ДОПИНГЧ БОЛЧИХЛОО !!! НЭГ Л ҮЛДЛЭЭ ДЭЭ !!!
Бат-Эрдэнэ 2018-03-10 150.129.142.124
Допинг бол ингээд баригдана,,харин тэр хэдэн зуун сая төгрөгөөр цол наймаалцдаг түүнийг нь бөхийн холбоо,хөлийн цэц,засуул,нутгийн зөвлөл,дарга сайд,ард түмэн бүгдээрээ мэддэг мөртлөө хэзээ ч зогсоохийг хүсдэггүй,,,мундаг аврага арслангууд төрөөд л тэд нар маань цолоо ард түмэнээ ичтэл сайхан доогуур унахиймдаа,,,монгол бөхөө гэж
Зочин 2018-03-10 202.9.43.73
Унасан бөхөд шалтаг их гэж шинэжлэх ухаан хөгжсөн өнөа үед та 2-г буруу гаргав гэж
Зочин 2018-03-10 122.201.24.30
Тийм шүү худлаа ярих гэж
Zochin 2018-03-10 103.57.92.125
Ene 2 em 2 laa mash hychtei doning.n turliin em gormonyyd
Зочин 2018-03-10 202.21.106.138
өгөр дөрвөд гэнэт сэхцийн ийм л байж таараа бусдыг нь шалга бааштай хар дөрвөдүүд
Зочин 2018-03-10 83.97.157.201
Ene mongolchuudyg halh,durvuduur taltsuulah geed bgaa gadnyn gar bolson bj bolzoshgvi nuhdiig 202.21.106.138 dugaaraar bairshlyg ni togtooj hariutslaga tootsmoor wm.Manaid NAH Yam shig bguulga heregtei boljee
Зочин 2018-03-10 66.181.176.222
Одоо енгерсен хойно уйлан дугарч евчин зовлон яриад яахав дээ, хэрэглэхээсээ емне бодох нь яасан юм бэ тэнэг баастай гузээнууд
Зочин 2018-03-10 27.123.212.132
Нэгэнт илэрсэн хойно элдэв юм ярихаа боль. Ичих хэрэгтэй. Өөрөө унасан бөх уйлдаггүй гэдг биз дээ
Зочин 2018-03-10 27.123.214.113
Бөхчүүдээ ичээчээ. Ард иргэдээ хуурч ханадаггүй ээ. Тамирчины ёс зшй гэж байна уу ? БатОрших наадамд үзүүрлээд нутгийн зөвлөлөөсөө хэдийг авсан бэ ? Чи нутгийнхаа аод олны хөдөлмөрлөж олсон мөнгөнөөс хандив авчихаад ингэж хэлж чхдна вэ ? Ичмээр … Шившиг!!!!
Зочин 2018-03-10 103.229.120.216
Авсан юм нь шингэхгүй, хүүхэдийн цэцэрлэгт зүгээр л өгчих… гай болно доо.
Зочин 2018-03-10 27.123.214.113
Иргэдээ. Бид ер нь худал хуурмаг хулгай луйварт дасаад байга шүү. Дарга нь луйвардана дараа нь үгүй гээд л гүрийнэ. Одоо бөх нь допингдоно. Бэртэлээ эдгээх гэж байсан юм гээд л гүрийнэ. Удахгүй морьд цул допинг гээд л орилолдоно. Морь уяж үзээгүй алдарт уяачид үгүй д гэнэ дээ. Бөхчүүд начны найраа даваа үнэлэх гээд л жил бүр наадмаар бөөн асуудал яригддаг. АТГ. Цагдаа , Прокурор, Шүүх хэн ч тоохгүй…. Цаашид бид ийм л хүмүүсийн орчинд амьдрсаар дасжээ. [Хориотой Үг] луйварчин, худал хуурмагаар дүүрсэн нийгэмд амьдраад бусхд улс орны иргэдийн доог тохуу болсоор байх уу???
Zochin 2018-03-10
Hereglesen bol hariutslagaa huleeh ni zovoo, olon zaluusiig doping hereglej davsan bh, heregleegui zaluus ni hohirch bn
Зочин 2018-03-10 27.123.212.132
Oyundbold, sodnomdorj 2-g bas shalgaach
Зочин 2018-03-10 202.70.34.38
Бөхчүүд бүгд л допинг хэрэглэдэг ш дээ. Сүхбатаас эхлээд. тарианы мөнгөтэй бөхчүүдтэй ардын хүүхдүүд барилдаад яаж бархав дээ.
Шударга бай, хууль биелүүл, шийтгэлээ хүлээж сур 2018-03-10 202.72.245.209
ХЭРЭГЛЭСЭН Л БОЛ БИТГИЙ ШАЛЧИГНА, ШАЛЧИГНАХ БАЙСАН ЮМ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙ, ОДОО ЦОЛЫГ НЬ ХУРАА, НЭГ АВАРГА УХААНТАЙ ЮМ ИНГЭЭД БУЛТАА БИЗДЭЭ ТЭРНИЙ ЦОЛЫГ Ч ХУРАА
Зочин 2018-03-10 66.181.160.46
Бат-Оршихын цолыг хурааж, барилдах эрхийг нь хас.
Зочин 2018-03-10 203.91.115.36
"ENTER" КОМПЬЮТЕР ЗАСВАР
Ажлын байран дээр болон хаягаар компьютерийн техник хангамж болон программ хангамжийн бүх төрлийн гэмтэлийг оношлож чанартай засварлана, форматлана. Мэргэжлийн болон бусад бүх төрлийн программ, тоглоом гэх мэт бүх төрлийн зүйлс суулгана. Оригнал вирусны програмуудаас компьютерийн үзүүлэлтэнд нь тохируулан суулгана, вирус арилгана.
– Принтер таниулна:,
– Wifi-Switch тохируулна.
– Устсан файл сэргээнэ.
– Гэрээр компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны хичээл заана.
Албан байгууллага, айл өрх, интернэт кафетай хамтран ажиллана.
Mанай засвар үйлчилгээний давуу тал нь оригнал программаар үйлчлэхээс гадна компьютерт шаардагдах бүхий л зүйлсээр чанартай үйлчилдэгт оршино.Баталгаа өгнө.
Холбоо барих утас:98-888-171
зочин 2018-03-10 66.181.180.116
Ийм шалчигнасан юмууд барилдахаал больчихгүй юу?яршиг л байнадаа бөх нэртэй юмнуудыг мэдэхгүй биш
Зочин 2018-03-10 64.119.16.209
ДОПИНГ УУ УУ. ЯМАР МЭРГЭЖИЛИЙН СПОРТ БИШ.ЕР НЬ ЭРТ ДЭЭРҮЕЭЭС АЙРГАА УУГААД Л ҮЗЭЭД БАЙСАН БАЙЛГҮЙДЭЭ.
Зочин 2018-03-10 202.131.243.162
Энэ янзаараа бол Монголд хариуцлага хүлээдэг хүн хүн гэж алга. Толгой дээрээ баас залчихаад махан толгой бөхчүүдийг хэт их хөөргөсний гай. Жанхуу мэтийн [Хориотой Үг] оркуудыг хэт их давраасны гай…
G 2018-03-10 73.188.233.80
Tamoxifen khukhnii khort khavdariin em
G 2018-03-10 73.188.233.80
Tamoxifen khukhnii khort khavdariin em sh dee yaj yavaad iim em olj uudag bnaa er khun baij
Зочин 2018-03-10 203.91.115.44
gormon heregleed hohnii tolgoi ni urgaj eheldeg, tomordog gsen ug. Eniigee daranguilah gj uudag.
G 2018-03-10 73.188.233.80
Tamoxifen chini khukhnii khort khavdart khergeldeg em
Зочин 2018-03-10 103.229.122.2
Бат-Оршихын цолыг хураа.
Зочин 2018-03-10 66.181.176.222
Хэрэглэсэн л бол хэрэглэсэн, угаасаа одоо барилдах эрхийг чинь хасна, тэгээд тэр эмээ тайван сайхан ууцгаа
Зочин 2018-03-10 124.158.79.169
УНАСАН БӨХӨД ШАЛТАГ МУНДАХГҮЙ ГЭДЭГ ШИГ УВСЫН БАТОРШИХ ШАЛТАГ ТООЧИЖ БАЙХ ШИВ ДЭЭ !!!
mmm 2018-03-10 103.229.177.18
uvsiin buhchuud bugd doping
kkk 2018-03-10 27.123.212.136
hogiin yastani uzelten chin hol ochij h***, odoo ter loohuuz moohuuz chin ustaad alga bolloo
Зочин 2018-03-10 64.119.16.209
ЛООХУУЗ ЯАСИЙН ККК
zochin 2018-03-10 64.119.19.22
aris mahaa huulartal notsoldoh hereg b na uu,,,zugeer l ajil hiigeed amidar l da,,,olon saihan zaliichiid hodoonoos ireed zaland holdoo gartal utga uchirgui noololdood l…gertee harij aav eejdee tusalaad malaa hariulaach de
ЭРХИЙГ НЬ 2 ЖИЛ ХАС 2018-03-10 202.179.25.156
СПОРТ ДОПИНГООС ХОЛ БАЙХ ЁСТОЙ. МОРЬ ГЭЖ ОДОО БАС БӨӨН ДОПИНГ.
Зочин 2018-03-10 202.9.43.116
Допингийн реклам байна, үр дүнтэй гэдгийг нь энэ хоёр батлаад өглөө, одоо сумын, аймгийн наадмууд, бөхийн өргөөнөөс бусад газар болох барилдаануудад бөхчүүд нь бүгд мансуурчихсан, үзэгчид нь хөлсийг нь үнэртээд л бие нь муудах юм байна даа
Зочин 2018-03-10 202.9.43.116
Эд нар үнэхээр ийм тэнэг юм уу эсвэл бусдыг тэнэг гэж боддог юм болов уу? Бид бүгдээрээ шахуу допингоор барилдаж мөнгөөр цол авдаг юм, уучлаарай гээд хэлчих зүрхгүй хульчгарууд уу? Тэгээд тэр хуруу муруу нь допинг хэрэглээд эдгэсэн юм болов уу? Б сорьцоор батлагдах нөхөр бол ханиад хүрээд парацитомол уусан нь ч ойлгомжтой юм байна.
Zochin 2018-03-10 66.181.187.217
news агентлагт Шөрмөс гэдэг бичиж чаддаггүй сэтгүүлч байгаад харамсч байна. Би танай байнгын уншигч. Гэвч сүүлийн үед танайхаас асар их алдаатай мэдээ унших боллоо.
Зочин 2018-03-10 64.119.25.130
unshihaa bolichih mungu ugii
Зочин 2018-03-10 202.55.191.130
unshina shde chi iluu yum bishu
Зочин 2018-03-10 202.21.105.13
Алдаагүй зөв бичих ёстой шүү дээ. Зөв бичих дүрмийг байнга өөрчилж байдгийн гай. Энэ дүрмийг өөрчилдөг хүмүүс монгол хэлийг мөхөөх зорилготой юм шиг харагддаг.