Шүлхийн бүст тогтоосон хорио цээрийн дэглэмийг бууруулна

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Шүлхийн бүст тогтоосон хорио цээрийн дэглэмийг бууруулна

Шүлхийн бүст тогтоосон хорио цээрийн дэглэмийг бууруулна

Орхон аймгийн ЗДТГ-ын харъяа агентлагуудын мэдээллийн ил тод байдлыг хангах, ажил үйлсийг нь сурталчилах, ар иргэдэд цаг үеийн мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор ЗДТГ-ын Мэдээллийн төвөөс санаачлан 21 хоног тутамд  “Төрийн мэдээлэл-Нээлттэй засаг” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байхаар боллоо.

Өнөөдөр Орхон аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий, ХХААГ-ын Мал аж ахуйн албаны дарга С.Даариймаа, Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга Г.Батдэлгэр нар оролцож цаг үеийн шинжтэй мэдээллүүдийг өгснөөс гадна сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

Мал аж ахуйн өвөлжилтийн хувьд өнгөрсөн жил бороо хур багатай байснаас газрын гарц тааруу, өвөлдөө цас их унасны улмаас өвөлжилт хүндэрсэн.  3 дугаар сарын байдлаар цасны зузаан 16-27 см, нягт нь 0.18-0.22 гр/см/кв, хөрийн зузаан нь 4-5 см, хунгарласан газартаа 48 см зузаантай байгаа нь мал бэлчээрт гарах боломжгүй болж цагаан зудын нөхцөл байдал үүссэн гэсэн үг. 3 дугаар сарын 2-ны байдлаар 2032 толгой мал хорогдсоноос адуу 63, үхэр 815, хонь 583, ямаа 571 толгой мал хорогдсон мэдээтэй байна. Нийт хорогдсон малын 43.2 хувийг бод, 56.7 хувь нь бог мал бөгөөд тэр дундаа нийт хорогдсон малын 40.1 хувь нь үхэр байна.

Малчид 11 сарын эхээр малаа нэмэгдэл тэжээлд оруулан тэжээсэн тул бэлтгэсэн өвс, тэжээлээ зарцуулан дуусч өвс тэжээлийн дутагдал үүссэн тул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр нөөцөлсөн өвсийг 100 хувь олгожээ. 

Манай аймагт 3 дугаар сарын 25-аас эхлэн мал төллөж эхлэх бөгөөд урьдчилсан тооцоогоор 56.7 мянган толгой мал төллөхөөс гүү 4.3 мянга, үнээ 9.5 мянга, эм хонь 22.7 мянга, эм ямаа 20.1 мянга төллөх юм.

Хүнсний салбарын бодлогын хэрэгжилтийн хүрээнд өргөн хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүнээ аймагтаа 100 хувь хангадаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Манай аймгийн хэмжээнд 70 гаруй хүнсний үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж, àéìãèéí íèéò õ¿í àìûí ôèçèîëîãèéí жилèéí õýðýãöýýт мах махан бүтээгдэхүүний 41.6 хувийг, сүү, сүүн бүтээгдэхүүний 56.3 хувийг, гурил, гурилан бүтээгдэхүүнийг 100 хувь, òºìñíèé 91.6 õóâü, õ¿íñíèé íîãîîíû 67.3 õóâü, өндөгний 4.2 хувийг тус тус орон нутгийн äîòîîäûí үйлдвэрлэлээр хангажээ.

Түүнчлэн сар шинийн үеэр Жаргалант суманд малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэн бөгөөд түүнээс хойш хорио цээрийн дэглэм тогтоож халдвартай малыг устгаж, бусдыг нь вакцинжуулсан. Хорио цээрийн дэглэмийг чанд сахин ажилласны үр дүнд дахин мал нэмж өвчлөөгүй тул 3 дугаар сарын дунд үеэс эхлэн хорио цээрийн дэглэмийн зэрэглэлийг бууруулах боломжтой болох аж.

Эх сурвалж: ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ХОТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж