Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах тактикийн сургууль зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах тактикийн сургууль зохион байгууллаа

Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах тактикийн сургууль зохион байгууллаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа. Сургуулиар аврагч, гал сөнөөгчид “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд групп” ХХК-ийн “Академи” хотхоны наймдугаар давхарт гал түймэр гарч, 8-25 дугаар давхарт хорт утаа ихээр тархаж цахилгаан тасарч, цахилгаан шат зогсч, аврах зам гарц хаагдан, нөхцөл байдал хүндэрсэн” гэсэн цагийн байдал дээр ажиллалаа.

Тактикийн сургуульд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн 1-р тасаг, автомеханик шат, гэрэл холбооны тасаг, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14-р ангийн  тасаг, автомеханик шат, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26-р ангийн  тасаг, Нийслэлийн Аврах анги-105, тус дүүргийн Улаан загалмайн хороо болон  Хурд групп ХХК-ийн ажилчин албан хаагчид хамрагдав.

Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах, арга зүй, онцлогийг судлах,  Гал түймэр унтраах, аврах ангиуд, Нийслэлийн “Аврах анги-105”-тай харилцан туршлага солилцож,  алба хаагчдын сэтгэл зүй, бие бялдар, тэсвэр хатуужлыг сайжруулах, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй хайгуул хийх, дотоод зохион байгуулалт, галын бүлгэмийн гүйцэтгэх үүргийг тодотгон, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан гал түймрийг хохирол багатай хурдан шуурхай унтраах үйл ажиллагаанд алба хаагч, иргэдийг сургах зорилгоор энэхүү  дадлага сургуулийг  зохион байгууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Фото сурвалжлагыг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж