Нефть бүтээгдэхүүний хэрэгцээ хурдацтай өсч байна

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Нефть бүтээгдэхүүний хэрэгцээ хурдацтай өсч байна

Уул уурхайг даган Монгол Улсын нефть бүтээгдэхүүний хэрэглээ, импорт хурдацтай өсч эхэлжээ. Манай улс өнгөрсөн сарын байдлаар нийт 581.1 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь  өнгөрсөн оны мөн  үеэс 71.8 хувь өссөн үзүүлэлт аж.

Уралын газрын тосны дундаж  үнэ долдугаар сарын 29-ний байдлаар баррель  тутамд 116.9 ам.долларт хүрч, оны эхнээс  26.6 хувиар,  өмнөх сараас 6.9 хувиар тус тус өссөн бол, импортын хилийн дундаж үнэ тонн тутамд 1041.8 ам.долларт хүрч, оны эхнээс 12.6 хувиар өсчээ.Түүнчлэн,  долдугаар сарын  29-ний өдрийнбайдлаар дэлхийн зах зээл дээрх Брент маркийн  газрын тосны үнэ баррель тутамд 116.8 ам.долларт, WTI газрын  тосны  үнэ баррель тутамд 95.7 ам.долларт хүрснээр өмнөх сараас 4.6 хувь, 0.3 хувиар буурчээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж