
Уралын газрын тосны дундаж үнэ долдугаар сарын 29-ний байдлаар баррель тутамд 116.9 ам.долларт хүрч, оны эхнээс 26.6 хувиар, өмнөх сараас 6.9 хувиар тус тус өссөн бол, импортын хилийн дундаж үнэ тонн тутамд 1041.8 ам.долларт хүрч, оны эхнээс 12.6 хувиар өсчээ.Түүнчлэн, долдугаар сарын 29-ний өдрийнбайдлаар дэлхийн зах зээл дээрх Брент маркийн газрын тосны үнэ баррель тутамд 116.8 ам.долларт, WTI газрын тосны үнэ баррель тутамд 95.7 ам.долларт хүрснээр өмнөх сараас 4.6 хувь, 0.3 хувиар буурчээ.
Б.СҮРЭН