Санхүүгийн харилцаандаа нийтийн Wi-Fi сүлжээ аль болох бүү ашиглаарай

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Санхүүгийн харилцаандаа нийтийн Wi-Fi сүлжээ аль болох бүү ашиглаарай

Санхүүгийн харилцаандаа нийтийн Wi-Fi сүлжээ аль болох бүү ашиглаарай

Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэвшилтэт технологид суурилан явуулах орон зай, цаг хугацааны хамаарлыг бууруулж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх давуу талтай ч хэрэглэгч, үйлчилгээ үзүүлэгчийн аюулгүй байдлыг хангагдсан байх нөхцөл чухлаар тавигдаж байна. Сүүлийн үед Wi-Fi сүлжээгээр иргэдийн санхүүгийн мэдээлэл алдагдах тохиолдол цөөнгүй гарч буйг мэргэжилтнүүд сануулж байна. Ялангуяа нийтийн, үнэгүй Wi-Fi сүлжээ ашигласан хэрэглэгчдийн дансны нууцлал алдагдах явдал нэлээд гарч байгаа юм. Үүнд Хороо анхаарал хандуулж, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.

Финтек буюу технологид суурилсан санхүүгийн үйлчилгээний програм хангамж олноор гарч буй энэ үед тэдгээр програм, аппликэйшнүүд дээр болгоомжтой ажиллах, нийтийн сүлжээг аль болох ашиглахгүй VPN холболт, эсвэл гар утасны интернет ашиглаж байхыг Хороо зөвлөж байна. Сайтар судлаагүй, таньж мэдэхгүй санхүүгийн аппликэйшнийг баталгаагүй, үл мэдэгдэх эх үүсвэрээс татаж авахгүй байх, ухаалаг төхөөрөмжийнхөө үйлдлийн системийн шинэчлэлтүүдийг цаг тухайд нь тогтмол хийж хэвших, сүлжээний халдлага болон вирусээс хамгаалах програм хангамжийг байнга ашиглах нь иргэдийн санхүүгийн аюулгүй байдалд ихээхэн ач холбогдолтой юм.

Түүнчлэн, тодорхойгүй цахим хаяг, ухуулгын буюу спам шуудан руу орохоос аль болох татгалзаж, гар утас болон бусад төхөөрөмжөө өрөөлд түр хэрэглүүлэх, бэлэглэх, худалдах тохиолдолд хувийн мэдээллээ сайтар устгах шаардлагатай юм. Мөн, үйлчлүүлдэг санхүүгийн байгууллагаас тань таны дансны болон нууцлалын мэдээллийг асуусан дуудлага ирвэл сайтар магадлахын зэрэгцээ аль болох утсаар болон мессэж, мэйлээр мэдээллээ өгөхгүй байхыг зөвлөж байна. Учир нь банк болон санхүүгийн нэр барьж, хуурамч дүр эсгэн мэдээллийг хулгайлах оролдлого ч цөөнгүй гарч буй юм.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж