Английн Бирмингем хотод 2018 оны танхимын хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-4-ны хооронд болж өнгөрчээ. Энэ үеэр буюу гуравдугаар сарын 3-нд болсон тэмцээний эрэгтэй 60 метрийн төрөлд Хятадын тамирчин Сү Бинтянь 6.42 секундын амжилт үзүүлэн Азийн рекордыг эвджээ. Ийн үзүүлсэн амжилтаараа тэрбээр дэд байранд шалгарсан бол нэг болон гуравдугаар байрт АНУ-ын тамирчид орсон аж.
Эх сурвалж: CCTV