Өчигдөр буюу гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиов. Энэ өдөрт зориулж УИХ-ын эмэгтэй гишүүд дараах байр суурийг илэрхийлсэн юм.
УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:
-Биднийг багад Мартын 8-ны баярыг тэмдэглэхэд нэлээд ач холбогдол өгдөг байсан. Аав “Өнөөдөр ядаж ганц өдөр ээжийг чинь гэрийн ажилд гар хүргэхгүй шүү” гээд хоол унд хийж өгч, гэр цэвэрлэхээс эхлээд бүхий л ажлаас ээжийг чөлөөлнө. Үүнийг хараад “Ямар сайхан баяр вэ” гэж боддог байлаа. Одоо манайхан Монита зарлаад байгаа болохоос биш сургууль дээрээ очиход ангийн хөвгүүд үзэг, харандаа, дэвтэр өгөх ч юм байдаг юм уу одоо эргээд бодоход хөөрхөн л тэмдэглэдэг байж. Би ОХУ-ын Ленинград хотод оюутан байлаа. Мартын 8-ны баярыг оросууд жинхэнэ утгаар нь тэмдэглэдэг байсан юм. Хэдийгээр баярын өдөр ч гэсэн эмэгтэйчүүд эрхээ хамгаалсан, би эмэгтэй хүн, ямар үнэ цэнтэй вэ гэдгээ мэдэрсэн тэр цаг үе оюутан цаг байсан. Эмэгтэй хүн хүнд ойлгогдох гэж биш хайрлагдах гэж байдаг юм байна гэж бодох болсон. Мартын 8-ны энэ өдөр би ээжийгээ, эгч нараа хайрлах агуу хайрын баяр юм байна гэж ойлгодог. Энэ л өдөр ээждээ баглаа цэцэг, бялуу аваад очиход жигтэйхэн баярладаг байсан юм. Ноднин ээж минь бурхны оронд заларсан болохоор одоо бол миний сэтгэл жаахан гунигтай л байна. Гэхдээ ээж минь тэнгэрийн орноос охиноо хараад түмэн олныхоо төлөө яваа юм байна, эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэж байгаа юм байна гээд баярлаж байгаа байх. Монгол Улсын хүн амын 51.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ маш чухал тоо. Судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн боловсролын түвшин, ажлын гүйцэтгэлийг харахад маш өндөр байгаа юм. Тийм учраас эмэгтэйчүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэх, тэдний нөөц боломжийг ашиглах хэрэгтэй.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМАА:
-Ертөнцийн амьдралын ундарга болсон та бүхэн урт наслаарай. Өнөөгийн монголын хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал улам нэмэгдсээр байна. УИХ-ын 13 эмэгтэйг та нар минь үүрэг даалгавар өгч, сонгосон. Тэр утгаараа бид олон зүйл хийхийг хичээж байна. Жишээ нь, Ази номхон далайн бүсийн парламентын хуралд оролцож, алслагдсан орон нутгийн эмэгтэйчүүдийн нийгмийн байдлыг хангах зорилгоор сургалт хөтөлбөр тавьж, энэ тогтоолд оруулж чадсан. Мөн Жижиг дунд үйлдвэрийн хууль дээр ч эмэгтэй гишүүд санаачилгатай ажиллаж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ОЮУНХОРОЛ:
-Үе үеийн эмэгтэй гишүүд гуравдугаар сарын 8-ны өдрийг ээжүүдтэйгээ тэмдэглэдэг. Монголын эмэгтэйчүүд идэвх санаачилгатай, хариуцлагатай, ар гэрийнхээ төдийгүй, нийгмийн амьдралд санаа тавьж засч залруулахын төлөө явдаг. Эмэгтэйчүүд бид туршлага чадвар сэтгэл зүтгэлээ эх орныхоо хөгжил цэцэглэлтэд харамгүй зориулахын зэрэгцээ үр хүүхдээ төрүүлэн эрүүл саруул өсгөн торниулж хүмүүжүүлэн боловсруулж удмын галыг таслалгүй авч явахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг билээ. Өнөөдөр Монгол Улсын хүн ам 3,2 сая болсон гэж 2017 оны хүн амын тооллогоор гарсан. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас санаачилсан эрчүүд эмэгтэйчүүдийнхээ төлөө аяныг Монгол Улсад эхлүүлэхээр бид хамтран ажиллаж байна. Энэ аяны хүрээнд эрийн ёсоор эмэгтэйчүүдээ хайрлахын нийт эрчүүддээ уриалж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ:
-1857 оны гуравдугаар сарын 8-нд АНУ-ын Нью-Йорк хотноо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаар нэгдэн боссон байдаг. Тэд цалингаа нэмэгдүүлэх, ажлынхаа нөхцөлийг сайжруулах шаардлага тавьсан. Тухайн үед эмэгтэйчүүд хамгийн олон цагаар ажилладаг ч хамгийн бага цалин авдаг байлаа. Дараа дараагийн жилүүдэд сонгуульд оролцох эрхийнхээ төлөө тэмцсэн байдаг. Өнөөдөр Монголын эмэгтэйчүүд та бид аль ч түвшний сонгуульд оролцох, ажил хөдөлмөр эрхлэх бүрэн эрх нээгдсэн. 2016 оны сонгуулиар парламентад хамгийн олон буюу 13 эмэгтэйг элч төлөөлөгчөө сонгосон. Бид та бүхний итгэлийг эрх мэдэл гэж хардаггүй. Биднээр дамжуулан эх орон, эмэгтэйчүүдийнхээ төлөө ажиллаж үүрэг өгсөн гэж хардаг учраас чармайж байгаа юм шүү.
иргэн 2018-03-09 202.179.4.250
шийдвэр гаргах түвгинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах гэж их ч олон жил ярьёсан багагүй нийгэмд зөвшөөрөгдөж эхэлсэн л дээ энэ ажилд Цогзолмаа сайд уг нь гол роль хавьд нь явж байсан цаг бий . Гол нь өөрөө сайд болмогцоо мартчихаад байна.
Зочин 2018-03-09 66.181.160.63
Уг нь ээмэгтэй хүн үр хүүхдээ хүмүүжүүлээд л явж баймаар байгаам даа… Монгол авгайчуул эрчүүдийнхээ дээр гарахгээд л давхилдчих юм аа … Бей бабу молотом , будет баба золотом . Орос ардын сайхан сургааль байдаг юм .
тоон судалгааг үз 2018-03-09 103.229.120.13
ягдаа төрд хамгийн ажиллагсдыг эмэгтэйчүүд эзлэдэг. яагаад гэвэл [Хориотой Үг] сайн долоодог.нэгч хүүхэн чадлаараа дээшлэх боловсрол чадваргүй. ж: уих-ын хүүхнүүд
Зочин 2018-03-09 27.123.214.102
muu b*** ouynchimeg balaarch bn da
Зочин 2018-03-09 27.123.214.102
муу [Хориотой Үг] оюунчимэг балаарч бндаа
Зочин 2018-03-09 202.179.24.167
Baliar bolovsrol medleggui iluudel jintei chugantsuuud
Зочин 2018-03-09 202.179.26.243
Гишүүд нь хүртэл ямар өдөр тэмдэглээд байгаагаа я мэддэггүй …. Монголчуудад бол ганцхан 6сарын 1 байхад л боллоо . Ямар нэгэн гадны баярыг дуурйан тэмдэглэх хэрэг байхгүй . Барууны болон бусад соёлт ертөнцөд энэ өдрийг янха нууд эрхээ хамгаалж жагссан өдөр гэдэг энэ өдрийг мэддэг я үшүй өнгөрөөдөг . Манайх ийм өдрийг улс даяараа архидалтын өдөр болгоод хаячихсан . Энэ хүүхнүүд хүртэл эмэгтэйчүүдийг хошгоруулаад….. архидуулаад яачихсан төр вэ
Зочин 2018-03-09 202.9.40.25
Хүүхдийн мөнгийг хүртэл ялгаварлаж өгч байж энүүхнийг шийдэж чадахгүй байж өөрсдийгөө түмний төлөө яваа гэж яаж ам ангайж чадаж байнаа
Зочин 2018-03-09 202.9.40.25
Өнөөдөр эмэгтэйчүүдэд ажил олдохгүй байна адилхан сургууль төгссөн эрэгтэй хүнийг ажилд аваад эмэгтэйг авахгүй байна их хурлын гишүүд гээд байгаа та нар юу хийсийн бэ хүчирхиййллийн эсрэг юу хийж байгаан өөрсдөө л хөрөнгөжиж муу муухайгын хажуугаар чихгүй хэлгүй юм шиг явж байж ичээч дахин их хуралд сонгогдоно гэж сэрүүн зүүдлэх хэрэггүй
Зочин 2018-03-09 202.179.31.87
Эжээ ярих чинь зөв эх орныг чинь худалдаад идчих байхад та нар дуугүй суух юусан билээ гэж.
Зочин 2018-03-09 202.9.40.142
бусад нь хэлбэр төдий уйтгартай яриа ярьжээ гунигтайяа
Зочин 2018-03-09 202.9.40.142
оюунчимэг шааж өгч байна даа эжий нь ажил дээр нь очсон чинь би танихгүй гэсэн гээ биздээ дараа нь ээжээсээ ичсэн юмаа гэсэн гэжу байгаа өнгөрснийх нь дараа нээх ээждээ хайртай хүн болж жүжиглэж хэрэг байна уу
Зочин 2018-03-09 27.123.212.142
Чи эрүүл үү
Зочин 2018-03-09 27.123.214.102
Ёстой балай шулага авгай. Яаж яваад гишүүн болчив доо. Тэр миат-с зайлаарай, дандаа дарамтлана. Үнэгүй юманд нугасгүй. Дараа удаа авсан билет хөнгөлөлт гэрийнхэндээ шааррдсан талаар чинь хүмүүсд үзүүлэе дээ
Зочин 2018-03-09 202.9.41.74
наад шулга авгай чинь аль хэзийнээсээ л хаана мөнгө тэнд далбайж явдаг гар байсан шдэ үндэсний тв-д байхын л
Зочин 2018-03-09 202.179.31.117
Архичин боовчин авгайчуул
Зочин 2018-03-09 103.229.121.254
ok
Зочин 2018-03-09 103.229.121.254
kk dursgal boloh yum u da kk dahin garah u
Зочин 2018-03-09 103.229.121.254
Эмэгтэй гишүүдээ та нар ээж нарын төлөө юм хийе гэж бодож байгаа бол хүүдийн 20000 төгрөг нь ээжид нь бас хүүхдэд нь их хэрэгтэй байгаа шүү дээ түүнийг нь ялгаад байгаа хүүхдүүддээ олгоод өгчихөөч, ээжүүдийн төлөө хүүхдийн төлөө хийх юм бол асар их байна утаа [Хориотой Үг] худлаа том юм яриад яахав амьдралын жижиг асуудлаас эхлээ
Зочин 2018-03-09 103.229.121.254
Эмэгтэй гишүүд та нар ядаж хүүхдийн 20 мянган төгрөгөө хүүхэд бүртээ ялгалгүйгээр, хүүхдийн сэтгэл зүйгээр тоглолгүйгээр ард түмний хүүхэд бүртээ ижил тэгш олгочихооч ээ, ядаж тэгвэл сонгогч нартайгаа уулзахад сэтгэл дүүрэн байхсан үүний төлөө дуугарч байгаа нэг ч эмэгтэй гишүүд алга байна аа, уг нь та нар их хуралд өрсөлдөж байхдаа хүүхэд бүртээ ижил тэгш олгоно гэж амлаж байснаа мартчихав уу 4 жил чинь талдаа орлоо ядаж үүнийгээ биелүүлээч ээ, бас ахмадуудын тэтгэвэрийг үе шаттай нэмнэ гэж амалсан 2019 онд ахмадын тэтгэвэрийг нэмэх хэрэгтэй, амлалтыг чинь ард түмэн мартаагүй шүү дээ
Зочин 2018-03-09 104.162.235.18
Оюнчимэг л хамгийн аятайхан энгийн ярьсан бн. Бусад нь ухаантай харагдах гээд бгаа юмуу их л хэнхэглэж. Нэмэргуй штэ, тарыг нь хүмүүс таньсан бгаа. Ундармаа яг архичин царайтай болжээ. Том гарын авилгач оюунхорол, том зиндааны биеэ унэлэгч сарангэрэл 2 юугаараа адилхан вэ гэвэл хоеулаа хоосон толгойтой, хуний ярьсныг л давтаж хэлдэг, тэгээд мундаг шоучид. [Хориотой Үг] өмссөн элбэгдоржтонгууд л гэсэн үг.
Иргэн 2018-03-09 202.9.42.152
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэдэг бол хүний эрхийг хамгааалж байгаа нэг хэсэг нь та өнөадөр хууль баталдаг санаачилдаг эрхтэй илч төлөалөгч тэтгэвэтт гарсан э эгтэйчүүд үндсэн цалингийн тдорхой хуваар тэтгэвэрээ тогтоолгож байсаныг2015 онорс эхлэн үнд эн цалин лээр авдаг байсан албанынэмэгдэлийг нэмж таван жилиын цаоингийн дундажиыг долоон жилиын цалингийн дундажжр боддог болсон тул 2015 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын тэтгэвэр лээр авч байсан нэмэгдэл болон долоон эиоиын цалингийн дундажаар бодрх хууоийн төслийн санаачлан их хуралд оруулан батлуулж 2018.7.1 хэрэнжүүлэх хэрэгтэй байна энэ бол ахмадуудын тэтгэвэрийг бодитоор нэмэх тэтгэвэрийн зөрүүг арилгах бодит үр дүн агуулсан хууль болхоос гхдна үндсэн хужльд заасаг тэгш эрхийг хагасан хууль болно