Монгол Улс Канад, БНСУ, Швейцарьт алт экпортолдог

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Монгол Улс Канад, БНСУ, Швейцарьт алт экпортолдог

Энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 2 тэрбум 341.6 сая  ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 52.2 хувь буюу 803.1 сая ам.доллараар  өссөн  байна. Экспортын 38.3 хувийг чулуу нүүрс, 24.7 хувийг зэсийн баяжмал, 9.5 хувийг төмрийн хүдэр ба баяжмал, 5.1 хувийг боловсруулаагүй нефть тус тус бүрдүүлжээ.

Харин алтыг дараах улс руу гаргасан байна. “Бороо Гоулд” ХХК 1294.9 кг алтыг Канад улс руу, Хадгаламж банк 150.8  кг алтыг БНСУ руу, 397.8 кг алтыг Швейцарь улсад  тус тус экспортолжээ.

Зэсийн баяжмал, мөнгөжөөгүй алт,  молибдений хүдэр ба  баяжмалын экспортын биет хэмжээ буурснаар нийт экспорт 99.6 сая ам.доллараар буурахаар байсан боловч чулуу нүүрс, боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, жонш, лейцит, нефелинт сиенитийн биет хэмжээний  өсөлтөөс шалтгаалан  203.8 сая ам.доллараар, эдгээр бүтээгдэхүүн болон  бусад  бүтээгдэхүүний экспортын  үнийн  өсөлтөөс шалтгаалан  681.7 сая  ам.доллараар тус тус нэмэгдсэн нь экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс өсөхөд нөлөөлжээ

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж