
Харин алтыг дараах улс руу гаргасан байна. “Бороо Гоулд” ХХК 1294.9 кг алтыг Канад улс руу, Хадгаламж банк 150.8 кг алтыг БНСУ руу, 397.8 кг алтыг Швейцарь улсад тус тус экспортолжээ.
Зэсийн баяжмал, мөнгөжөөгүй алт, молибдений хүдэр ба баяжмалын экспортын биет хэмжээ буурснаар нийт экспорт 99.6 сая ам.доллараар буурахаар байсан боловч чулуу нүүрс, боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, жонш, лейцит, нефелинт сиенитийн биет хэмжээний өсөлтөөс шалтгаалан 203.8 сая ам.доллараар, эдгээр бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүний экспортын үнийн өсөлтөөс шалтгаалан 681.7 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн нь экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс өсөхөд нөлөөлжээ