Японд тариалангийн талбайг робот хамгаална | News.MN

Японд тариалангийн талбайг робот хамгаална

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Японд тариалангийн талбайг робот хамгаална

Японд тариалангийн талбайг робот хамгаална

Японд фермүүдийг хамгаалах зорилгоор зохион бүтээсэн робот чоно асар их амжилт олж байгаа тул ирэх сараас олон тоогоор үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

“Super Monster Wolf’ нэртэй роботыг амьтны арьсаар бүрж, чоно шүд амаа ярзайлгаж буйгаар зохион бүтээсэн учраас бодит юм шиг харагддаг байна.

Робот чоныг цагаан будаа болон туулайн бөөр модны самрын тариаланг зэрлэг гахайнаас хамгаалах зорилгоор зохион бүтээж, долдугаар сараас хойш Кисаразу хотын ойролцоох Чиба мужийн фермд туршсан ажээ. Зэрлэг амьтан фермд дөхөж ирэх юмуу ямар нэгэн хөдөлгөөн илрэх үед робот чонын нүднээс гэрэл асч, чанга дуугаар архирдаг гэнэ. Роботыг дахин цэнэглэж болохоос гадна янз бүрийн архирах дууг хураасан учраас зэрлэг амьтад айн, зугтдаг байна.

Японы хөдөө аж ахуйн холбооноос мэдээлснээр робот чоныг туршсан фермийн талбайд зэрлэг амьтан халдах тохиолдол багассан гэнэ.

Робот чоныг тус бүр нь 514,000 иен буюу 4840 ам.доллараар худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Фермерүүдэд мөн роботыг лизингээр худалдаж авах боломж олгож байгаа гэнэ.

Эх сурвалж: BBC

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Paвcaл 2018-03-09 174.216.16.243

Удахгүй нөгөө амьтад нь дөжрөөд мэддэг болчихоод очиж нуруугаа шөргөөдөг юмтай болно доо.

Avatar

Зочин 2018-03-09 182.160.38.111

syrtei chihmel yum. daan ch ynetei zolig baina.

Avatar

Зочин 2018-03-09 202.21.106.122

аль дээээр үеийн мэдээ фааааак

Avatar

Зочин 2018-03-09 64.119.25.217

yag chono shig hiij

Avatar

Зочин 2018-03-09 64.119.20.8

eniig avaagui tarialanchid ni suireh nee

Avatar

Зочин 2018-03-09 103.50.207.150

Ямаа гэхээр тэмээ гэхийн

Avatar

? 2018-03-09 103.26.193.119

Энэ архирдаг роботыг Монголын Төрийн ордонд байрлуулбал авилгачдыг айлгах юм биш үү???

Avatar

Зочин 2018-03-09 202.21.106.170

ҮХЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж