“Зүүн хүрээ” хотхоны зэвтэй усны асуудал хэзээ шийдэгдэх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

“Зүүн хүрээ” хотхоны зэвтэй усны асуудал хэзээ шийдэгдэх вэ?

“Зүүн хүрээ” хотхоны зэвтэй усны асуудал хэзээ шийдэгдэх вэ?

Баянзүрх дүүргийн XIV хороо буюу зүүн дөрвөн замын зүүн урд талд баригдсан 15 давхар барилга бүхий “Зүүн хүрээ” хотхон нь 2015 оны есдүгээр сард ашиглалтад орсон. Гэвч ашиглалтад орсон цагаасаа эхлэн ундны ус нь зэвтэй, шар ус гарч буй талаар оршин суугчид нь бухимдах болжээ. Бид энэ талаар оршин суугчдаас нь тодрууллаа.


“Зүүн хүрээ” хотхоны 204 дүгээр байрны оршин суугч А: Нөхөр бид 2 аргаа бараад нүүх тухай ярилцах болсон

-Та анх энэ байранд хэзээ орсон бэ?

-Ороод хоёр жил гаран болж байна. Анх ороход л зэвтэй ус гоождог байсан. Хаа нэг гайгүй ус гоожих тохиолдол бий. Хамгийн энгийн эрсдэл ярихад угааж цэвэрлэх ажил захаасаа ундарна. Гэтэл байнга цэвэршүүлэгчээсээ ус авна гэдэг байж болох уу? Үр хүүхдээ тав тухтай, цэвэр цэмцгэр орчинд байлгах үүднээс байранд ордог болохоос мөнгө нь илүүдсэндээ ордоггүй нь лавтай.  Эхэлж орохдоо хотын А хэсэг гэж бодоод орсон ч одоо нүүхэд хүрээд байна. Тус асуудлаар “Таван өндөр” ХХК-д удаа дараа хандсан ч таг чиг болчихдог. Намайг ч энэ сөх андахгүй.

-Усны мөнгө тооцдогоороо тооцож авах уу?

-Цэвэр ус гаргах гэж гоожуулсаар байтал усны тоолуур гүйж, усны мөнгө их гардаг. Гэтэл биднээс сар бүр усны мөнгөө бүтнээр тооцон авч байна. Ус цэвэршүүлэгч авсан гэвч шүүлтүүрийг нь ойрхон солих шаардлага тулгардаг. Яагаад гэвэл бид ямар ч өвчин тусаж болох найдваргүй усыг шүүн хэрэглэж байна цэвэршүүлсэн ч нэг л сэтгэл дундуур, итгэл төрдөггүй. Шүүлтүүрийг солиулахад тодорхой хэдэн төгрөг зарцуулдаг.

-Та зэвтэй усны талаар сөх-дөө хандаж байв уу?

-Зүүн хүрээ хотхон гээд Фэйсбүүк группд энэ асуудлыг хэлж мөн зэвтэй усны зургийг нь удаа дараа оруулж байсан. Гэвч зарим хүмүүс байранд амьдрах албатай биш юу тавиад байдаг юм гэх хандлага гардаг. Мөн “Таван өндөр” ХХК-д хандсан ч дорвитой хариу өгдөггүй. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагууд анхааралдаа авч нэн даруй шийдвэрлүүлж өгөхийг хүсмээр байна.

206 дугаар байранд оршин суугч Т: Зэвтэй ус уусаар бид аргаа барж байна

-Та анх энэ байранд хэзээ орсон бэ?

-2015- оноос хойш буюу ашиглалтад орсон цагаас нь тус байранд амьдарсан. Зэвтэй ус уусаар 4 дахь жилтэйгээ золгох гэж байна. Эрүүл мэндээрээ хохирч болзошгүй нөхцөлд л амьдарч байна даа.

-Орсноосоо хойш усаа хэрхэн зохицуулж байна вэ?

-Баллонтой ус авч хэрэглэдэг байсан. Одоо харин ус цэвэршүүлэгчээр цэвэршүүлэн ундандаа хэрэглэж байна. Байрны үнэ өртөг өндөртэй байж иймэрхүү асуудлаа шийдэж чадахгүй, оршин суугчдыг хохироож буй нь харамсмаар. Адаглаад л хувцсаа угааж цэвэрлэхэд өнгө нь алдагдах, үр хүүхдээ тав тухтай байлгаж чадахгүйд хүрээд байна. Үүнийг даруй шийдвэрлүүлмээр байна.

-Та зэвтэй усны талаар сөх-дөө хандаж байв уу?

-Хандаж байсан. Одоо бүр аргаа бараад байна. СӨХ-д хэлэхээр дулаан оруулаад турбо солино гэсэн ч солихгүй байсаар 4 жил боллоо. Энэ асуудлыг нэн даруй шийдвэрлүүлмээр байна.

Хоёр жилийн өмнө энэ асуудал мөн л яригдаж байсан аж. Гэвч одоог хүртэл энэ асуудлаа шийдвэрлэж чадахгүй оршин суугчдыг бухимдуулж, иргэн бүрд Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчиж буй.

Зэвтэй ус яагаад гоожих болсон. Үүн дээр хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авах талаар “Таван өндөр” ХХК салбарын захирал Ч.Балжмаагаас тодруулахад, 

“Хэд хоног ус хаагдах, тасрах үед хааяа зэвтэй ус гардаг. Огт зэв гардаггүй гэж бол хэлэхгүй. Ашиглалтад ороод 3-4 жил болж буй байрны шаланк, хоолойг нь бүгдийн солино гэж байхгүй. Тэгээд ч мөнгө санхүү гээд л яригдах асуудал олон бий. Манай шугамын хоолой ган төмөр учир дотроо зэврэх, хэсэг ус тасрах үед хуримтлагдсан ус нь гэнэт гардаг байх гэж бий таамаглаад байна. Сүүлийн үед шугам хоолой хуванцраар хийгдэх болсон байна. 2018 оны төлөвлөгөөнд хуванцар шугам хоолойтой болгох асуудлаар холбогдох газартай нь ярилцаж байгаа” 

Тус байрны оршин суугчдын ярьснаар тогтмол зэвтэй ус гардаг. Хаа нэг гайгүй ус гоождог. Энэ талаар “Таван өндөр” ХХК-д удаа дараа хүсэлт гаргасан Мөн facebook группд нь зэвтэй усны зургийг нь оруулдаг. Гэвч тодорхой хариу өгдөггүй гэж ярьсан юм. Энэ талаар “Таван өндөр” ХХК салбарын захирал Ч.Балжмаа нь “Манайд нэгч хүн зэвтэй усны асуудлаар орж ирж байгаагүй. Магадгүй би олон хүнтэй харьцдаг тул мартсан ч байж болох юм” гэсэн тайлбар өглөө

С.БААСАНДУЛАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж