Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд, Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа М.Эрдэнэбаяр нар өнөөдөр /2018.03.09/ судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичиг нь хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх, алба хаагчдын чадварыг нэмэгдүүлэх, хоёр байгууллагын хамтын үйл ажиллагааг уялдуулан, өргөжүүлэх зорилготой юм.

Эх сурвалж: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж