Канадын эмч нар цалингийн нэмэгдлээс татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Канадын эмч нар цалингийн нэмэгдлээс татгалзжээ

Канадын эмч нар цалингийн нэмэгдлээс татгалзжээ

Канадын Кэбэк мужийн эмч, нарийн мэргэжлийн эмч нар өөрсдийн цалинг хэтэрхий өндөр байна гэж үзжээ.

Орон нутгийн удирдлагуудтай хэлэлцээр хийсний дүнд эмч, нарийн мэргэжлийн эмч нарын цалингийн нэмэгдэлд олгодог олон сая ам.долларыг асрагч, сувилагч зэрэг эмнэлгийн бусад ажилтнуудын цалинг нэмж, өвчтөнүүдийн асаргааг сайжруулахад зориулахаар болжээ.

‘Сувилагч, асрагч болон эмнэлгийн бусад ажилтнуудын ажиллах нөхцөл хүнд, өвчтөнүүд шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг бүрэн дүүрэн авч чадахгүй, эрүүл мэндийн салбарын төсөв сүүлийн жилүүдэд багассан байхад эмч нарын цалингийн нэмэгдэл асар өндөр байгаа нь шударга бус хэрэг” хэмээн Кэбэк мужийн эмч нар орон нутгийн удирдлагад шаардлага хүргүүлжээ. Эмч нарын цалингийн нэмэгдлийг эмнэлгийн бусад ажилтнуудын цалинг нэмж, эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулахад зарцуулахыг шаардсан уриалгад хоёрдугаар сарын 25-наас хойш Кэбэк мужийн 700 гаруй эмч, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн, дадлагажигч эмч, анагаахын оюутнууд гарын үсэг зурсан байна.

Канадын Засгийн газрын шийдвэрээр Кэбэк мужийн 10,000 гаруй эмч нарын цалинг 1.4 хувиар нэмсний дараа эмч нарын цалинд жилд төсвөөс 4.7 тэрбум ам.доллар зарцуулдаг байсан нь 5.4 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн ажээ. Канадад эмч, нарийн мэргэжлийн эмч жилд дунджаар 260,000 ам.долларын цалин авдаг байна. Харин сувилагч, асрагч нарын ажлын нөхцөл хүнд боловч цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй учраас цалингаа нэмүүлж, ажиллах нөхцөлийг сайжруулахаар шаардлага хүргүүлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж