Малчдад өвс үнэ төлбөргүй олгоно | News.MN

Малчдад өвс үнэ төлбөргүй олгоно

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Малчдад өвс үнэ төлбөргүй олгоно

Малчдад өвс  үнэ төлбөргүй олгоно

2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн төлөв байдал, ургац тодорхойлох ажлыг 14 сумын 53 багт хийснээр аймгийн нийт нутгийн 24 хувь нь зуншлага хэвийн, 37 хувь нь гандуу, 39 хувь нь гантай байна.

Өргөн, Эрдэнэ, Хөвсгөл, Мандах, Иххэт сумын Зүлэгт баг, Айраг Даланжаргалан, Сайхандулаан сумын нутгаар бэлчээрийн нөөцтэй буюу бэлчээр хүрэлцээтэй, Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг, Замын-үүд сумын нутгаар даац 1-3 дахин хэтэрсэн, Даланжаргалан сумын Бичигт багаас бусад багийн нутаг, Замын-үүд сумын нутаг бүхэлдээ, Дэлгэрэх сумын Цагаан хад, Аманшанд багийн нутгаар даац олон дахин хэтэрсэн үзүүлэлттэй.

Тус аймагт аймаг дундын отрын бүс нутаг байхгүй бөгөөд цаг хүндэрсэн үед өөр аймгийн нутагт 6 сумын 88 өрхийн 66.6 мянган толгой мал, өөрийн аймгийн зэргэлдээ сумдын нутагт 10 сумын 196 өрхийн 101.5 мянган толгой мал, хилийн зурваст 5 сумын 138 өрхийн 81.2 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 1 сумын 94 өрхийн 31.4 мянган толгой мал нийт 516 өрхийн 280.7 мянган толгой мал отроор хаваржиж байна.

Манай аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Мандах, Сайхандулаан сумдад Дундговь, Хэнтий, Говьсүмбэр,Төв, Завхан аймгийн нийт 64 өрхийн 49.3 мянган толгой мал оторлож байна.

2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилд аймаг, сумын өвс тэжээлийн нөөцийг 100 хувь бүрдүүлж, нэмэлтээр сум дундын өвс тэжээлийг нөөцийг нэмэлтээр бүрдүүлж, малчдад 15-20 хувийн хямдралтай үнээр олгосон.

Одоогийн байдлаар аймаг, сумын өвс, тэжээлийн нөөц багассантай холбогдуулаад Улсын онцгой комисс, Улсын нөөцийн Хүмүүнлэгийн тусламжийн газар луу өвс тэжээлийг хөнгөлттэй нөхцөлөөр олгох саналыг хүргүүлсний дагуу 100 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэйгөөр, 12000 боодол өвсийг үнэ төлбөргүйгээр хаваржилт хүндэрсэн сумдын малчдад хүргэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: ДОРНОД АЙМАГ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-09 202.9.44.66

Махаа үнэгүй өгөх үү үгүй гэвэл татвар төлөгчдийн мөнгөөр өвс авч өгөхийг хэн зөвшөөрсөн ют

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж