Өмнөговь аймагт ажлынхаа өрөөнд өөрийгөө буудсан хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Өмнөговь аймагт ажлынхаа өрөөнд өөрийгөө буудсан хэрэг гарчээ

Өмнөговь аймагт ажлынхаа өрөөнд өөрийгөө буудсан хэрэг гарчээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга ажлын өрөөндөө өөрийгөө буудсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн цагдаагийн газарт өчигдөр /2018.03.08/ 21.30 минутын орчимд “Шийдвэр гүйцэтгэх албаны дарга өөрийгөө толгойн тус газраа буудсан”  гэх дуудлагыг хүлээн авчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, түүний амь нас хохироогүй бөгөөд одоогоор аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа аж. Эл хэргийг цагдаагийн байгууллагаас эрүү үүсгэн шалгаж эхэлсэн ба ар гэрийнхний зүгээс “албаны үйл ажиллагаатай холбоогүй” хэмээн ар гэрийнхэн нь тайлбарлажээ. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж