Дэлхий нийтийн халуун цэг болсон Солонгосын хойгийн хямрал эерэх нааштай дохиог шинжээчид сайшаан тэмдэглэж байна. Цөмийн дайны аюул нүүрлэж мэдэх хурцадмал байдлыг намжааж, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар ирэх тавдугаар сард уулзах урьдчилсан тов гарчээ.
Энэ хүртэл үйл явдал хэрхэн өрнөв?
2017.VII.04:
Хойд Солонгосын дэглэм анх удаа тив хоорондын тусгалтай баллистик пуужин туршив.
2017.VII.28:
Хойд Солонгос хоёр дахь удаагаа тив хоорондын тусгалтай баллистик пуужин туршив.
2017.IX.03:
Хойд Солонгос зургаа дахь удаагийн цөмийн туршилт хийв.
2017.IX.15:
Хойд Солонгос Номхон далайн зүг Японы дээгүүр тив хоорондын тусгалтай баллистик пуужин туршив. Пуужин 3700 км ниссэн нь дээд амжилт болсон бөгөөд АНУ-ын Гуам аралд хүрэх хүчин чадалтай болох нь харагдав.
2017.IX.19:
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын индрээс Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг амиа хорлох даалгавар авсан “Пуужинтай жаал” хэмээн цоллосон юм. Түүнчлэн АНУ нь Хойд Солонгосыг бүрэн устгах чадалтайг анхааруулав.
2017.XI.20:
Доналд Трамп Хойд Солонгосын дэглэмийг терроризмыг санхүүжүүлэгч гэж дахин зарлав.
2017.XI.29:
Хойд Солонгос гурав дахь удаагаа тив хоорондын тусгалтай баллистик пуужин туршив. Пуужин 4000 км өндөрт хөөрч, 1000 км зам туулсан нь өмнөх туршилтуудаас илүү хол зам туулж, өндөр хүчин чадалтай болохыг илтгэв.
2018.I.01:
Ким Жон Ун шинэ жилийн илгээлтдээ Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадамд тамирчдаа илгээх бодолтой байгаагаа ил тод илэрхийлэв.
2018.I.04:
АНУ болон БНСУ өвлийн олимп, паралимп дуустал цэргийн хамтарсан сургуулилтаа хойшлуулав.
2018.I.09:
Хойд Солонгосын тамирчдыг Пёнчаны өвлийн олимпод оролцуулах асуудлаар хоёр Солонгос сайд нарын түвшний яриа хэлэлцээ зохион байгуулахаар тохиролцов.
2018.II.09:
БНСУ ба БНАСАУ-ын тамирчид “Пёнчан-2018” өвлийн олимпийн нээлтийн ёслолд нэгдсэн тугийн дор жагслаа.
2018.II.10:
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон нар Сөүлд уулзав. Хойд Солонгосын тал Мүн Жэ Инийг айлчлахыг урив.
2018.II.23:
АНУ-ын зүгээс Хойд Солонгосын эсрэг авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээг чангатгав. Трамп үүнийг урьд хожид байгаагүй “чанга хориг” гэж тодорхойлсон юм.
2018.II.25:
Олимпийн хаалтын ёслолд оролцохоор Хойд Солонгосын дээд түвшний албан тушаалтнууд Өмнөд Солонгост зочилж, Пёнчан хотноо БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзав.
2018.III.05:
Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгч Хойд Солонгост айлчилж, Ким Жон Унтай хэлэлцээ хийв.
2018.III.06:
2018.III.08:
Доналд Трамп, Ким Жон Ун нар ирэх тавдугаар сард Хойд Солонгос цөмийн зэвсгээс татгалзах асуудлаар уулзалдах болсон тухай БНСУ-ын өндөр албан тушаалтан мэдэгдэв.
С.ЦЭЛМЭГ
Зочин 2018-03-09 203.91.115.36
"ENTER" КОМПЬЮТЕР ЗАСВАР
Ажлын байран дээр болон хаягаар компьютерийн техник хангамж болон программ хангамжийн бүх төрлийн гэмтэлийг оношлож чанартай засварлана, форматлана. Мэргэжлийн болон бусад бүх төрлийн программ, тоглоом гэх мэт бүх төрлийн зүйлс суулгана. Оригнал вирусны програмуудаас компьютерийн үзүүлэлтэнд нь тохируулан суулгана, вирус арилгана.
– Принтер таниулна:,
– Wifi-Switch тохируулна.
– Устсан файл сэргээнэ.
– Гэрээр компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны хичээл заана.
Албан байгууллага, айл өрх, интернэт кафетай хамтран ажиллана.
Mанай засвар үйлчилгээний давуу тал нь оригнал программаар үйлчлэхээс гадна компьютерт шаардагдах бүхий л зүйлсээр чанартай үйлчилдэгт оршино.Баталгаа өгнө.
Холбоо барих утас:98-888-171
Зочин 2018-03-09 202.9.41.4
Ким чен унд дахиад туршилт хий шаардлага үгүй болсон гэсэн үг биш үү. Технологи нь өөрийн хүссэн түвшинд хангалттай хүрчээ. Тэгээд одоо галвсай шиг л үйлдвэрлэх боломжтой гэж үзсэн юм байлгүй.
Зочин 2018-03-09 103.229.121.33
Putend bol ontsgui ashiggui medee shu ene
Зочин 2018-03-09 103.229.121.33
Hoidiudiig zugeer bailgaad deerelheed bhgui l bol tsumiin zevseg gd bh shaardlaga alga gj hoiduud heleed l bsandag ali ertnees
Зочин 2018-03-09 202.21.106.141
Олон улсын хоригоос болж Хойд Солонгост бензин тос олдохоо байж хоол хүнс нь хомсдаж эхэлсэн гэж мэдээгээр гарсан. Ийм хүнд үед мэдээж хэлэлцээр хийж хоригийг зөөлрүүлэхгүй бол баларна биздээ энэ бүдүка
Зочин 2018-03-09 202.131.245.243
fake news
Зочин 2018-03-09 202.131.245.243
Путин зөв хүнээ л АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчээр томилж, америкийн ард түмэн нь зөв хүнээ сонгосон юм байна.
Зочин 2018-03-09 27.123.212.140
Issssshhh bid nar nuursee uhaj zarj idej duuuschaad yana daa huurhii amidral unen bargar bainaa yamarch ireedui alga daa mongoliin hugjild… turj uhehguin tuld arga buyu nuguu heden malaa l mallah baihdaa 2000 jiliin umnu yamar b.san yag ter heveeree
Зочин 2018-03-09 202.131.245.243
Путин зөв хүнээ л АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчээр томилж, америкийн ард түмэн нь сонгосон юм байна.
Зочин 2018-03-09 202.179.24.189
Ун даргатайгаа таарсан ч сэтгүүлч бол доо. 4000 км дээшээ хөөрдөг пуужин хийчихсэн юм бол үхсэнээ хийгээд дуугүй суугаад байгаан. Цаад Элон Моск энэ тэр чинь энэнээс ойрхон хөөрдөг юм хийчихээд томроод байгаа юм биш үү?
Amar 2018-03-09 202.179.26.181
За тэгэхээр ийм байна.Путин өөрсдөөсөө гадна холбоотнуудаа бүрэн хамгаалах чадвартай болсноо саяхан зарласан.Тэгэхээр хойд солонгос цөмийн пуужингаас татгалзаж цөмийн цахилгаан л гаргана гэж тохиролцоно гэсэн үг. Ингэдэг нь орос хятадын бөөрөнд байгаа япон, өмнөд солонгосын АНУ-ын цэргийн баазыг холдуулах ганц зорилготой юм.Харин АНУ үүнийг зөвшөөрнө гэдэг юу л бол.Тэгэхээр энэ бол зүгээр л улс төрийн шал дэмий тоглоом гэж харагдаад байна.
Ха ха 2018-03-09 202.72.245.203
ПУУЖНГААР СҮРДҮҮЛЖ БАЙГААД ДЭЛХИЙН БООССЫГ ЗӨӨЛРҮҮЛСЭН КИМЧИГИЙН АРГЫГ ПУТИН ДУУРИАЖ ХЭРЭГЛЭХЭЭР ШИНЭ ЗЭВСГЭЭР СҮРДҮҮЛЖ ЭХЛЭВ, МАНАЙ ХОШИН ШОГЧИДОО ЁСТОЙ ГОЁ СЭДЭ БАЙГАА БИЗДЭЭ
Зочин 2018-03-09 66.181.185.204
За чамд пуужин байтугай таавчиг ч алга ккккк
Зочин 2018-03-09 202.21.100.202
yamai da, targan jaal bish bna…hun ardaa bodoh heregtei, hun torolhtonii toloo zov shiidver gargajee
Зочин 2018-03-09 202.5.196.171
Ухаантай хүү байна. Цөмийн з****г, тив алгасагч пуужин хийж харуулчхаад хэлэлцээрт ороход хэн ч дээрэлхэж, өөрийн хүслээ хүчээр тулгаж чадахгүй л дээ.
Зочин 2018-03-09 202.179.24.189
Бүдүүн Ким ялна
Зочин 2018-03-09 202.5.196.171
Ухаантай хүү байна. Цөмийн зэвсэн, тив алгасагч пуужин хийж харуулчхаад хэлэлцээрт ороход хэн ч дээрэлхэж, өөрийн хүслээ хүчээр тулгаж чадахгүй л дээ.