А.Шипулин олимпийн дараах эхний гараанд түрүүллээ | News.MN

А.Шипулин олимпийн дараах эхний гараанд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

А.Шипулин олимпийн дараах эхний гараанд түрүүллээ

А.Шипулин олимпийн дараах эхний гараанд түрүүллээ

Пёнчаны олимпийн дараа өвлийн спортын дэлхийн цомын тэмцээнүүд үргэлжилж байна. Өчигдөр /2018.03.08/ Финландын Контиолахтид дэлхийн цомын 2017-2018 оны улирлын 7 дахь эрэгтэй спринт уралдаанаар эхэллээ. Эрэгтэй 10 км-н спринт нийт 104 тамирчин гараанаас гарч уралдсан бөгөөд Оросын А.Шипулин ганц ч сум алдалгүй буудаж нийт замаа 23 мин 51.6 сек-д туулсан амжилтаар түрүүлж энэ улирлын анхны түрүүгээ хүртлээ. А.Шипулингийн хувьд Пёнчаны олимпийн наадамд оролцож чадаагүй. Хэдийгээр олимпийн наадамд оролцож чадаагүй ч дэлхийн цомын амжилттай үргэлжлүүлж байна.

А.Шипулинтай хамтдаа Латвийн А.Расторгуев болон Францын К.Фийон Майе нар шагналын тавцан дээр гарлаа. Латви залуу А.Расторгуев Европын АШТ-нээс хошой алт, 1 хүрэл медаль хүртэж байсан. Мөн дэлхийн цомд өмнө нь 1 удаа шагналын тавцан дээр гарч байсан тамирчин юм. Тэрээр тэмцээний дараа миний энэхүү медаль бол манай багийнханд маш чухал медаль байлаа. Ээждээ болон бүх бүсгүйчүүддээ ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдрийн мэндийг хүргье” хэмээн ярьжээ.

Контиолахтид болсон спринт гараанд Норвегийн Й.Бьо уралдаагүй бол М.Фуркад, Т.Бьо, С.Шемп, Я.Фак …гээд энэ цаг үеийн бүх шилдэг биатлончид уралдсан. Энэ оны дэлхийн цомыг тэргүүлж буй М.Фуркадын хувьд уралдааны замаа дуусгаж чадаагүй байна. Өнөө шөнө эмэгтэй спринт уралдаан болно.

Б.БЯМБАБАЯР

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-09

Бах гэж баасаас болж Шипулин оролцож чадаагүй нь маш харамсалтай.

Avatar

123 2018-03-09 103.10.22.52

маш хэрэгтэй түрүү байлаа гэж олимпт орсон бол дор хаяж медаль авах байсан гэдгээ нотлох ёстой байсан байх оросын дасгалжуулалт нэг л биш байгаа шинээр нэг тамирчин гарч ирээд шигшээ багтаа орохоороо тэрнийх нь амжилт улам л буураад байдаг

Avatar

Санал нэг байна. 2018-03-09 202.179.25.16

Дасгалжуулагч нь герман билүү лав орос биш. Дэлхийн цомоос бусад тэмцээнүүдэд оросууд дээгүүр ороод байдаг. Шигшээ багтаа ороод нээрээ амжилт гаргахгүй юм. Одоо Шипулин л байна даа. Эмэгтэй бүүр хэрэг алга. Тэшилт аль аль нь бүүр муудсан.

Avatar

Fan 2018-03-09 202.70.34.70

Норвегийн Й.Бьо бишээ, Францын М.Фуркад өчигдөр уралдаагүй.

Avatar

Зочин 2018-03-09 202.179.25.16

Фуркад спринтэд замаа дуусгаагүй. Буухиа төрлүүдэд харин фуркад оролцоогүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж