“Мөсөн жаал” шинэ сургуулиасаа “хөөгдөв”

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

“Мөсөн жаал” шинэ сургуулиасаа “хөөгдөв”

“Мөсөн жаал” шинэ сургуулиасаа “хөөгдөв”

Хятадын цахим ертөнцөд “Мөсөн жаал” хэмээн алдаршсан Ван Фумань хуучин сургуулиасаа гарч, Юннань мужийн Чаотун хотын Шинхуа сургуульд элсэн суралцсан юм. Гэвч хүүг шинэ сургуульд элсээд ганцхан долоо хоног өнгөрсний дараа сургуулийн захирал түүнийг сургуульдаа суралцуулах боломжгүй хэмээн “хөөжээ”. Хэдийгээр сургуулийн захирал өөрөө хүүг сургуульдаа суралцахыг урьсан боловч түүнийг ирсэн эхний өдрөөс эхлэн сургуулийн үйл ажиллагаанд Засгийн газрын шат шатны албаны хүмүүс хяналт тавьж, хэвлэл мэдээллийнхэн цувах болсон байна.

Сургуулийн захирал хүүг сургуульдаа цаашид суралцуулах боломжгүй гэжээ. Тэрбээр “Эхэндээ бид мэдээгүй. Гэвч жаал хүүг Засгийн газрын ядуурлыг бууруулах зорилтот төслийн хүрээнд Боловсролын яам онцгой анхаарал тавьж байгаа гэдгийг сүүлд мэдсэн. Манай Юннань мужид ийм цөөхөн хүүхэд бий. Хүүг ирсэн өдрөөс эхлэн Засгийн газрын шат шатны албан тушаалтан манай сургуулийг шалгах шаардлага ирүүлсэн. Хэвлэл мэдээллийнхэн биднийг ярилцлага өгөхийг шаардах болсон. Харин бид тэдний шаардлагыг хүлээж авч чадахгүй. Энэ бол сургууль шүү дээ. Тиймээс бид хүүгийн аавд түүнийг ирж ав гэж хэлсэн” хэмээжээ.

“Мөсөн жаал”-д шинэ сургууль маш их таалагдсан бөгөөд ялангуяа сурагчдад олон төрлийн амттай хоол өгдөг нь хамгийн их таалагдсан гэжээ.

Эх сурвалж: SouthChinaMorningPost

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж