Арсенал хожиж АС Милан хожигдол хүлээлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Арсенал хожиж АС Милан хожигдол хүлээлээ

Арсенал хожиж АС Милан хожигдол хүлээлээ

Нэр хүндээрээ Аваргуудын лигийн дараа орох Европын хөлбөмбөгийн УЕФА цомын тэмцээний шөвгийн 16-н тоглолт боллоо. Эдгээр тоглолтуудаас хэд хэдэн тоглолт олны анхаарлыг татаж байлаа. Оросын ЦСКА Москва баг талбайдаа Францын Лион клубыг, Германы Боруссиа Дортмунд клуб талбайдаа Австрийн Зальцбург клубыг, Италийн АС Милан клуб Английн Арсенал клубыг талбайдаа хүлээн авсан тоглолтуудыг дурьдаж болно.

Сүүлийн бүх тэмцээнийг оролцуулаад 4 тоглолтонд дарааллан ялагдал хүлээгээд байсан Арсенал клуб Италид зочлон АС Милан багийг талбай дээр нь буулгаж авлаа. М.Өзилийн дамжуулалтаар Х.Мхитарян болон А.Рамси нар тоглолтын 1-р үед гоол оруулсан. Ингэснээр Арсенал клуб хариу тоглолтоо талбай дээрээ давуу байдалтай хийх болж байна.

УЕФА цомын шөвгийн 16-н эхний тоглолтын үр дүн:

  • Атлетико Мадрид 3-0 Локомотив Москва
  • ЦСКА Москва 0-1 Лион
  • Боруссиа Дортмунд 1-2 Зальцбург
  • АС Милан 0-2 Арсенал
  • Лацио 2-2 Динамо Киев
  • Лайпциг 2-1 Зенит
  • Олимпик Марсель 3-1 Атлетик
  • Спортинг 2-0 Викториа Пльзен

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж