Хилээр хар тамхи оруулж, борлуулдаг залуусыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Хилээр хар тамхи оруулж, борлуулдаг залуусыг баривчилжээ

Хилээр хар тамхи оруулж,  борлуулдаг залуусыг баривчилжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрынхан /2018.03.05/-ны байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 60 үйлдэлтэй 24 хэрэгт 54 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа ажээ.

Саяхан тус газрынхан ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчидтай хамтран Цагдаа, дотоод цэргийн сургалтын нэгдсэн төвийн албаны нохдыг ашиглан мансууруулах бодис хадгалж байсан залуусыг баривчилсан байна. 

Тодруулбал, 28 настай М, 33 настай Ш нар ‘мөс’ хэмээх бодисыг хилээр оруулж ирэн, цэнгээний газруудад борлуулдаг байсан хэрэгт сэжиглэгдэж буй юм. Тэднээс жижиг уутанд хэмжин савласан хар тамхийг эд мөрийн баримт болгон хураан авч, цагдан хорьжээ.

Мөн өнөөдрийн байдлаар хилийн чанадад Монгол улсын 38 иргэн хар тамхитай холбоотой асуудлаар ял эдэлж байна. Үүний 37 нь БНХАУ-д үлдсэн нэг нь Словак улсад ял эдэлж байгаа аж.

Э.Ариун 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж