Өвөөгийнхөө дүрийг бүтээсэн залуу жүжигчин

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Өвөөгийнхөө дүрийг бүтээсэн залуу жүжигчин

Өвөөгийнхөө дүрийг бүтээсэн залуу жүжигчин

Энэ сард нээлтээ хийсэн шинэ уран бүтээлийн нэг болох ‘Маш нууц 2 – Байтаг Богд’ кино үзэгч олны бахархал омогшлыг төрүүлсэн бүтээл болжээ гэдгийг олон үзэгч шагшин магтаж байгаа билээ.

Тэгвэл энэ киноны сонирхолтой нэгэн түүх саяхнаас ил болжээ. ‘Маш Нууц2 – Байтаг Богд’ УСК-нд БНМАУ-ын эрэлхэг хилчин Д. Чойжингийн дүрийг жүжигчин Т.Төгөлдөр бүтээсэн байдаг. Сонирхолтой нь, хилчин Д.Чойжин нь жүжигчин Т.Төгөлдөрийн өвөө гэнэ. Улс орныхоо төлөө амь биеэ хайхралгүй тэмцсэн эрэлхэг баатрын дүрийг түүний үр хойч нь дэлгэцнээ бүтээнэ гэдэг тун ховор тохиолдол.

Харин жүжигчин Т.Төгөлдөр энэ талаар “Би өвөөгийнхөө дүрд тоглосон. Арван баатрын гэрэлт хөшөөн дээр бас өвөөгийн минь нэр байсан. Урьд нь би зэвсэг барьж үзээгүй анх удаагаа буу бариад буудсан чинь өвөөдөө зориулж ёслолын буудлага хийж байгаа юм шиг санагдсан. Өвөөгөөрөө бахархсан, арван баатраараа омогших сэтгэгдэл төрсөн. Тухайн үед амьд үлдсэн гурван цэрэгт тусламжаар ирсэн нөхөд нь ус өгөхөд ууж чадахгүй буцааж цацаад байсан гэдэг. Учир нь халуун дарийн утаа, тоос шороонд улаан хоолой нь түлэгдчихсэн байсан гэсэн.Миний өвөө намайг дөрвөн сартай байхад 1991 оны зургаан сард улаан хоолойн хорт хавдраар нас барсан” хэмээн ярьжээ.

Бахархалт эрэлхэг баатар өвөөгийнхөө дүрийг тун чадварлаг бүтээсэн жүжигчин Т.Төгөлдөр ч тун азтай юм.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж