Фрида Калогийн хамаатнууд зохиогчийн эрхийн маргаан үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Фрида Калогийн хамаатнууд зохиогчийн эрхийн маргаан үүсгэжээ

Фрида Калогийн хамаатнууд зохиогчийн эрхийн маргаан үүсгэжээ

Мексикийн нэрт зураач Фрида Калогийн хамаатнууд болон нэгэн компанийн хооронд өмчлөх эрхийн маргаан дэгджээ.

“Маттел” хэмээх компани барби хүүхэлдэйнүүд худалдаанд гаргасны дунд Фрида Калогийн хүүхэлдэй байснаас энэ хэрэг манджээ. Нэрт зураачийн хамаатнууд “Маттел” компанийг Калогийн зураг, бүтээлийг ашиглах албан ёсны эрхгүй гэж үзжээ. Гэвч Фрида Кало корпораци болон Маттел компани үүнийг үгүйсгэжээ. Мексикийн зураач Фрида Кало хөрөг зургаар алдартай бөгөөд өөрийн олон хөргийг зурсан феминист уран бүтээлч байжээ. 1954 онд нас барсан зураачийн зураг текиллагаас авхуулаад уруулын будгийн зар сурталчилгаанд өргөн ашиглагдах болсон юм.

Фрида Калогийн хамаатнууд ийм гомдол гаргаж байгаа нь анхны тохиолдол биш гэнэ. Фрида Калогийн зээ охин Маса Ромео бол зураачийн зургийн албан ёсны өмчлөгч” хэмээн гэр бүлийнхнээс нь гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Маса Ромео хэлэхдээ асуудлын гол нь зохиогчийн эрхээс гадна Фрида Калог дуурайлгасан хүүхэлдэйн нүдний өнгө түүнийхээс тэс өөр цайвар нүдтэй байсан” гэжээ.

Харин “Маттел” компани зураачийн зургийг ашиглах эрхийг Калогийн ач Пинедо Калогоос авсан хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж