
Бүгд Найрамдах Тува улс байгуулагдсаны 90 жилийн ой, Тува улсын ард
түмний уламжлалт баяр нааадамтай давхцаж болсон хоёр их баяр наймдугаар
сарын 12-15-ны өдөр Тува улсын Кизиль хотноо болжээ.
Э.Цасчихэр нар Тува улсын Засгийн газрын тэргүүн Ш.В.Кара-оолын урилгаар
оролцсон байна. Тува улс, Увс аймаг хоёр эртнээс ах дүүгийн найрамдалт
харилцаа холбоотой юм. Саяхан Увс аймгийн Улаангом хотноо болсон Баруун
бүсийн хурдан морины наадамд Тува улсын ерөнхийлөгч Шолбан Валерьевич
Кара-оол болон ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Засгийн газрын тэргүүн
нар оролцсон байна.
Тува улсын
90 жилийн ойн арга хэмжээний үеэр Дэлхийн монголчуудын үндэсний бөхийн
холбооноос "Монгол туургатны бөхийн барилдаан"-ыг зохион байгуулж,
Монгол улсаас улсын заан Д.Бумбаяр, харцага А.Бямбажав нарын тэргүүтэй
41 бөх зодоглосон байна. Ингээд Монгол туургатны үндэсний бөхийн наадамд
Монгол, Өвөрмонгол, Буриад, Горный-Алтай, Хакас, Тува улсын бөхчүүд +85
дээш, -85 доош гэсэн хоёр ангилалд /нийт 64 бөх/ хүч үзэн барилдсан
бөгөөд наадмын +85кг жинд Монгол Улсын харцага Арслангийн Бямбажав
түрүүлж, улсын начин Ч.Баянмөнх үзүүрлэж, шөвгийн дөрөвт аймгийн начин
н.Хайдав, Тува улсын бөх н.Сайнбилэг нар үлджээ. Энэ жилийн түрүү бөхийг
6000 ам.доллар, үзүүрлэсэн бөх 4000 ам.доллар, шөвгөрсөн бөхчүүдийг
1500 ам.доллараар тус тус байлсан байна. Энэ үеэр Тува улсын хуреш
бөхийг сурталчилж, хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол
Улсын заан Д.Бумбаярыг Тува улсын Гавьяат тамирчин цолоор шагнажээ.
МАРТЧИХАЖ 2011-08-16 202.179.20.209
УВС ТУВАГИЙНХАН ОРОС МОНГОЛ ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД МАШ ИХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ МАЛЫН ХУЛГАЙЧУУДАА МАРТЧИХАЖ ЭЭ ТЭДНИЙГ Ч БАС АЛДАРШУУЛЖ УРАМШУУЛАХ ЁСТОЙ НААД ЗАХ НЬ Л БИД ЧИНЬ ТЭДЭНГҮЙГЭЭР ХИЛТЭЙ ХИЛГҮЙГЭЭ МЭДЭХЭЭ БАЙНА ШҮҮ ДЭЭ МАНАЙ ТЭСИЙНХЭН ЭНЭ ТАЛ ДЭЭР ИХ ӨНДӨР ГАВЪЯАТАЙ ХҮМҮҮС ШҮҮ
Зочин 2011-08-16 182.160.33.203
БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД БАЙРЛАХ ашиглалтанд орсон 79м2 бүхий 2 өрөө ШИНЭ БАЙРЫГ м2-г 1100000 төгрөгөөр тооцож зарна Төлбөрийн 20 хувийг бэлнээр хийвэл үлдсэн 80 хувийн банкны урт хугацааны зээлд хамруулж болно
Утас 9192-5988 9913-7275