Өвөрхангай аймагт /2018.03.03/ -ны өдөр өөрийгөө буудаж амиа хорлосон хэрэг гарчээ. Тодруулбал, Арвайхээр сумын зургадугаар багийн нутаг дэвсгэрт энэхүү хэрэг гарсан байна.
Тус аймгийн цагдаагийн байгууллагад “Хадан цохион дунд буу барьсан хүн такси барьж яваад ганцаараа явган үлдчихлээ” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаа нар хэргийн газрыг шалгахад уг иргэн өөрийгөө буудсан байдалтай нас барсан байжээ. Хэргийг одоогоор тус аймгийн цагдаагийн газарт шалгаж буй бөгөөд амиа егүүтгэсэн иргэний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Э.Ариун